"Аами Таами"-гийн ЭЭЖ Соёлын тэргүүний ажилтан боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

2016 оноос дэлгэцнээ гарч эхэлсэн “Маамуу” хүүхэлдэйн киноны, Аами, Таамиг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэхүү контент өнөөдрийг хүртэл хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр амжилттай үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан контент бүтээж соёлын үр тарьж байгааг нь өндрөөр үнэлж, төслийг санаачлагч Г.Гантуяаг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. “Маамуу” хүүхэлдэйн киногоор дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эхлэлийг тавьсан тэрээр дараагийн төсөл болох Ботгохон цогц контентын ажлаа өнгөрсөн жилээс эхлүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top