KING TUG Н.Төгсцогтын хэлсэн онцлох 10 ишлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар өчигдөр /2019.06.06/ мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн хурлын үеэр түүний хэлсэн 10 даацтай ишлэлийг хүргэж байна.

1. Би одоогоор 11 тулалдаж 11 ялаад байна.

2. Би дэлхий дахинд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болно.

3. Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах.

4. Боксчин болох бол миний таван настайгаас эхэлсэн мөрөөдөл.

5. Монголчууд хар сүлд дайнд ялагдаж үзээгүй. Тиймээс би Кингтугын нэрээр тулалддаг болсон

6. Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ.

7. Надад битгий эргэлзээсэй гэж хүсч байна. 

8. АНУ-д бэлтгэл хийх, Монголд бэлтгэл хийх маш их ялгаатай. Би дэлхийн тамирчдыг бэлтгэж байгаа тэр аргад суралцъя гэж очсон.

9. Мэргэжлийн боксын тулааныг эх орондоо зохиохыг хүсдэг. 

10. Дараагийн удаад сэтгүүлч та бүхэнтэй уулзахдаа бүх холбооны бүстэй уулзах зорилготой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top