Х.Бээжин: Ерөө суманд хууль бусаар алт угааж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

"Дэлхийн монгол ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин тэргүүтэй дөрвөн хүн хууль бус алтны уурхайтай тэмцэж яваад сураггүй алга болж, унаж явсан машин нь живсэн байдалтайгаар голоос олдлоо гэх мэдээлэл сошл орчинд тархсан. Энэ мэдээлэл худал болохыг "ДМНН" байгууллагын тэргүүн Х.Бээжин, гишүүн Г.Алтанзаяа нар өнөөдөр /2019.06.06/ мэдээлэл хийж, үгүйсгэлээ. 

Тэд болсон явдлын талаар мэдээлэл өгнө гээд дараах тайлбарыг хийсэн юм. 

Зургадугаар сарын 4-ний өдөр тус нэгдлийн гишүүн болох дөрвөн залуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө голыг гаталж байх үедээ усанд живжээ. Машин битүү усаар дүүрсэн тул цонхоороо гарч, бие биенийгээ татан, машины ачаан дээр гарч зогсчээ. Машин бүрэн далд орсон бөгөөд ачаан дээр зогсоход голын ус бүсэлхийгээр нь татах хэмжээний гүн байсан гэнэ. Азаар нутгийн иргэд, ойр орчмын уурхайн ажилчид ирж, тэднийг татаж гарган, ослоос аварчээ. Энэ явдлын дараа дээрх дөрвөн залуу Бугант тосгонд ажилласан ба Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын ажилтан н.Цагааншүхэрт гэж хүнд болсон явдлын талаар албан ёсоор мэдээлэл өгсөн хэмээв. 

Тэд орон нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 километрийн зайд Монгол, Хятадын хамтарсан уурхай хууль зөрчин ажиллаж байсныг илрүүлсэн гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Тодруулбал, н.Дуламханд гэх захиралтай тус уурхайд тухайн үед зургаан хятад ажилтан байсан бөгөөд гурван экскаватор, нэг ковш, усан буу зэрэг техник ашиглан, алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу шууд цутгаж байсан гэв. Харамсалтай нь, машин живэх үеэр баримтжуулсан камер, дрон зэргээ усанд живүүлсэн байна. Харин үлдсэн зарим баримтаа ЦЕГ-ийн Олон нийттэй харилцах албаныханд хүлээлгэж өгчээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүү (188.166.126.44) 2019 оны 06 сарын 16

Ерөө Бугант Хүдэр сумдуудаар битүү Сэлэнгэ аймгийн засаг дарга Оргил гэж хужаагийн эрлийз болон түүний нөхдүүд алт ухаж байгаа урд нь ч гэсэн хужаагийн эрлийз Эрдэнэбат ухдаг байсан ер нь Сэлэнгийг хужаагийн эрлийзүүд ухаж олон жил удирдаж байгаа даа хөөрхий Сэлэнгийнхэн жижигхэн юманд хууртагдаад л явж байдгийн

0  |  0
нинжа(202.55.188.41) 2019 оны 06 сарын 07

За яршигаа, энэ Бээжин саяхан л өөрөө алт ухаад гүйж явсан ш дээ.

0  |  0
Top