КАННЫН КИНО НААДАМ | Шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 26

 

72 дахь удаагийн Каннын кино наадам энэ сарын 14-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Наадмын нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) кино шалгарсан. Наадмын сүүлийн өдөр буюу өчигдөр /2019.05.25/ ерөнхий шүүгч Алехандро Гонсалес Иньярриту тэргүүтэй найруулагчид 72 дахь удаагийн наадмын шилдгүүдийг тодрууллаа.

Нийт 20 гаруй бүтээл энэ жилийн наадамд өрсөлдсөн. Таамаглаж байснаар Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бон Жүн-О өөрийн шинэхэн бүтээлээрээ "Алтан дал мод" хүртжээ. Ингээд Каннын наадмын эздийг танилцуулья.


 

АЛТАН ДАЛ МОД - ШИЛДЭГ КИНО 

 

  • "Шимэгч"- Бон Жүн-О (“Parasite,” Bong Joon-ho) 

 

ГРАНПРИ ШАГНАЛ

 

  • "Атлантикс"- Мати Диоп (“Atlantics,” Mati Diop)

 

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

 

  • Залуу Амед - Жан-Пьер Дарденн, Люк Дарденн (Jean-Pierre & Luc Dardenne, “The Young Ahmed”)

 

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН 

 

  • "Өвдөлт ба бахдал"- Антонио Бандерас (Antonio Banderas, “Pain & Glory”)

 

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

 

  •  Бяцхан Жое - Эмили Бийчам (Emily Beecham, “Little Joe”)

 

ШИЛДЭГ КИНО ЗОХИОЛ

 

  • "Шатаж буй эмэгтэйн хөрөг"- Селин Сиамма (“Portrait of a Lady on Fire,” Céline Sciamma)

 

ШҮҮГЧДИЙН ТУСГАЙ ШАГНАЛ

 

  • "Энэ диваажин л байх"-Элиа Сулейман (“It Must Be Heaven,” Elia Suleiman)

 

АЛТАН КАМЕР

 

  • "Бидний ээжүүд"- Сезар Диаз (“Our Mothers,” César Díaz)

 

АЛТАН ДАЛ МОД - БОГИНО КИНО

 

  • Бидний хоорондох зай болон тэнгэр ("The Distance Between Us And The Sky,” Vasilis Kekatos)

 

ШҮҮГЧДИЙН ШАГНАЛ

 

  • "Дорд үзэгдэгсэд"- Ладж Ли ( Les Misérables”, Ladj Ly)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top