ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сэтгэл ханамжтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Хонь

Эрсдэлтэй өдөр. Аялалд явах нь таны хүлээлтэд хүрч чадахгүй. Эрх мэдэлтэй байхыг хүснэ. Гэхдээ энэ нь нөхөрлөлийг хүндрүүлнэ. Бүдүүлэг үг хэллэгээс татгалз. Эргэн тойрон дахь хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө ил гаргах, дуугаа өндөрсгөх зэргээс татгалзахыг зөвлөж байна.

Үхэр

Хийж буй үйлдэл, хэлэх үгэндээ бодолтой хандаарай. Материаллаг байдал өсч магадгүй. Санхүүгийн асуудлуудыг шийдэхэд таатай өдөр. Түнштэйгээ харилц. Өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд бүх үр дагаврыг сайн тооцоорой. Ойрын ирээдүйд мөнгөн урамшуулал авч магадгүй. Даргатайгаа харилцаагаа чанд хадгал. Найз нөхөд, хамтран ажиллагчдаасаа зөвлөгөө ав.

Ихэр

Бизнес хийхэд таатай өдөр. Эерэг өөрчлөлтүүд гарна. Худалдаа, хэлэлцээнд амжилт олно. Түнштэйгээ шийдэх ёстой баримт бичиг, асуудал бий болно. Өнөөдөр хамтын үйл ажиллагаанд таатай байна. Чухал шийдвэр гаргах бол зөн совингоо дагахад буруудахгүй.

Мэлхий

Ажил хэрэг тогтвортой байна. Ойрын ирээдүйд дэмжлэг авна. Энэ нь ихэнх тохиолдолд таны удирдлагатайгаа харилцах харилцаанаас хамаарна. Чухал шийдвэр гаргахдаа сайн бод. Ингэснээр та илүү их ашиг тусыг хүртэнэ.

Арслан

Шинэ санаа олно. Дарга нартайгаа харилцахад хүндрэлтэй байж мэднэ. Бизнесийн үйл ажиллагаа болон хүмүүстэй харилцахдаа тэдний сэтгэлийн хөдлөлийг үл тоомсорлож болохгүй. Яриа хэлцлээ үргэлжлүүлэн ажиллахыг одод зөвлөжээ. Санаачилгатай байж, таагүй зүйлээс зайлсхий.

Охин

Чухал өдөр. Сэтгэлийн дарамт байгаа бол түүнээсээ салах арга хэмжээ ав. Давуу талаа өнгөл, сул талаа зас. Санхүүгийн хувьд том гүйлгээ бүү хий. Бусдад мөнгө бүү зээлдүүлээрэй. Хуучин найзуудтайгаа уулзана. Тэд таныг дэмжинэ.

Жинлүүр

Идэвхтэй байхыг хичээ. Хамтын ажиллагаа тийм таатай биш байх ч түнштэйгээ шийдэх ёстой асуудлын ард гарна. Нөхцөл байдлыг зөв үнэлж, ухаалаг алхам хий. Үдээс хойш илүү сайхан болно. Эрүүл мэндээ бодно. Буруу зүйлд уруу татагдах хэрэггүй.

Хилэнц

Тайван өдөр. Ажил тань ёс суртахууны болон материаллаг сэтгэл ханамжийг авчрах болно. Танд бүх зүйл байна. Үдээс хойш бага зэрэг ядрах ч өглөө хүнд ажлуудаа амжуулсан байх учир олон зүйлийг хийнэ. Орой ном унш, эсвэл театрт оч.

Нум

Хамтын үйл ажиллагаанд таатай өдөр. Чухал шийдвэр гаргахын тулд зөн совингоо сонс. Найз нөхдийн зөвлөгөө, эрх мэдэлтний хүсэлтийг анхаарч үзээрэй. Санхүү дээрдэнэ. Аз жаргал маш энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг мэдэрнэ.

Матар

Чухал өдөр. Ажил, гэртээ саад тотгорыг даван туулна. Үүрэг хариуцлага бага байна. Хувийн амьдралаа өөрчлөх боломжийг бүү алд. Мэдрэмждээ дүгнэлт хийж, эргэн тойрныхоо хүмүүсийг сонс. Боломж гарвал амар.

Хумх

Харилцан зөрчилтэй өдөр. Гэнэтийн маргааныг шийдвэрлэх хэрэгтэй болно. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Магадгүй та гэр бүлийн бага зэрэг асуудалд орсон бол тэвчээр хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ харьцахад хүндрэл тулгарч мэднэ. Гэхдээ зохицуулах хэрэгтэй.

Загас

Эргэлзээтэй үе төгсөнө. Таны үйл ажиллагаа тодорхой байна. Бүтээлч байдал нэмэгдэж, мэдрэмж тэнцвэртэй болно. Сайхан сэтгэлтэй байх нь хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлийг үгүй хийнэ. Зоригтой байж, төлөвлөгөө, зорилгодоо хүрэхийг хичээ. Амжилт таныг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top