Нэр дэвшсэн иргэний мэдүүлгийг хянах туршилт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүдийн урьдчилсан мэдүүлгийг цахим системээр хүлээн авч, хянан шийдвэрлэж байна.

Мөн ажлын хүрээнд 7 яам, 13 агентлаг, 18 аймгийн Засаг даргын Тамгын газрыг урьдчилсан мэдүүлгийн цахим системд холбох ажлыг хуваарийн дагуу үе шаттайгаар хийж байна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top