Дорноговь:Алтанширээ сумын тэргүүний иргэд Төрийн дээд одонгоор шагнагдав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Өнгөрөгч амралтын билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр нар Алтанширээ сумын ахмад буурлуудтай уулзан Сар шинийн золголт хийж, хүндэтгэл үзүүлжээ.

 

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө.

 

Тодотговол, Алтанширээ сумын Хаяа багийн иргэн, нэгэн насыг адууны салхинд өнгөрүүлсэн адуучин Ч.Адъяа, эрчим хүчний салбарт ажиллаж, өндөр насны тэтгэвэрт суусан цагаас хойш хөдөө аж ахуйн салбарт мал сүргээ таван төрөл дээр амжилттай өсгөж буй Д.Баттөмөр, Малын зоо техникч Б.Гандимаа нарын хүмүүсийг Төрийн өндөр дээд шагнал “Алтангадас” одоноор шагнав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top