“Хөх сувд” мөсний баярын хөтөлбөртэй танилцаарай

2019 оны 03 сарын 01

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурт маргааш эхлэнэ. Мөсний баяр энэ сарын 2-4-ний өдрүүдэд болно. “Хөх сувд-2019” мөсний баярын хүрээнд мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх авто машины уран жолоодлого, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, мөсөн дээрх сумо бөхийн барилдаан зохион байгуулагдана. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, үндэсний хувцас загварын үзүүлбэр, бөөгийн тахилга, зан үйл болно.

Мөсний баярыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна.

“Хөх сувд-2019” мөсний баярын хөтөлбөртэй танилцаарай

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top