НҮБ: Хортой хүнснээс болж жилд 400 мянган хүн амиа алдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Элдэв төрлийн нян, вирус, шимэгч, хортой химийн бодистой хүнс хүний эрүүл мэндэд аюул учруулж, эдийн засагт дарамт үзүүлсээр байна гэж Хүнсний аюулгүй байдлын дэлхийн бага хурлын оролцогчид онцлон тэмдэглэж байна.

 

Этиопын нийслэл Аддис Абаба хотноо хоёр хоног үргэлжлэх тус арга хэмжээнд 20 гаруй орны салбарын сайд, дэд сайд нар болон 125 орны эрүүл мэндийн салбарын шинжээчид оролцож байна.

 

Судалгаанаас үзвэл, аюултай хоол, хүнснээс болж жилд 400 мянган хүн амиа алдаж байна. Хэдийгээр өнөө үед дэлхийн бүх хүнд хүрэлцэх хэмжээний хоол, хүнс үйлдвэрлэгдэж буй ч, ихэнх нь аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Жозе Грациану да Силва онцолжээ.

 

Жилд арван хүний нэг нь хортой хоол, хүнс идсэний улмаас өвчинд нэрвэгдэж байна. Аюултай хоол, хүнснээс болж өвчин тусч буй 600 сая хүнээс 420 мянган нь амиа алдаж байна. Эдгээрийн 40 хувийг 5-аас доош насны хүүхдүүд эзэлж байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, хортой хоол, хүнс 200 төрлийн өвчин үүсгэдэг.

 

НҮБ жил бүрийн зургадугаар сарын 7-ны өдрийн Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр болгон зарласан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж Р(203.91.115.47) 2022 оны 05 сарын 11

Малаа эрүүлжүүл (малын тарилга тариаг тун болгоомжтой худалдан авч бай тариа , ногоогоо өөрсөдөө тариж ургуулж авадаг байцгаах хэрэгтэй өрх бүр хүнсний ногоогоо тарьдаг болох шаардлагатай байна\n Гадны юм сайн гэсэн сэтгэгдлээсээ салмаар бхйна\nа\n\n

0  |  0
Баасансүрэн(202.126.89.137) 2019 оны 02 сарын 15

Зөвхөн монголдоо үйлдвэрлэсэн ногоо мах гурилаараа хооллоод байвал хоолны хордлогоос хол амьдарч болно.

0  |  0
Top