Д.Батсайхан: Завханд 47.2 тэрбумын бүтээн байгуулалт өрнөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

- ЗАСАГ ДАРГА ЯРЬЖ БАЙНА -

 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаас тус аймагт өрнөж буй байгаа бүтээн байгуулалтуудын талаар тодрууллаа.

 

-Өнгөрсөн жил завхан аймагт авто замын бүтээн байгуулалтын ажил нилээд эрчимтэй хийгдсэн. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 107 тэрбум төгрөгийн нийт өртөгтэй 114 км хатуу хучилттай авто замын ажил дууслаа. Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлж, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019 ондоо багтаж ашиглалтад оруулна. Энэ жил Загастайн давааны 67 км авто замын ажлыг эхлүүлэхээр бид мөн төлөвлөж байна. 

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн барилгуудыг шинэчлэх, засварлах ажлуудыг 2019 онд түлхүү хийнэ. Ялангуяа манай аймгийн хувьд өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг, зундаа +50 хэм хүрч халдаг онцлогтой учраас барилгын чанар хурдан муудаж, дулаан алдагдал ихэсдэг.

 

Өнгөрсөн жил 20 барилгын ажил эхлүүлсэн. Их засварыг 18 барилгад хийсэн. Нийт 21.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. 

 

2019 онд 18 барилга шинээр барихаар, 20 барилгад засвар шинэчлэлт хийхээр 47.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Энэ бол улсын төсвийн болон орон нутгийн өөрийн санхүүжилттэй хамтран хийх ажил юм. Завхан аймагт одоогоор өвөлжилт сайхан байна. Цасандаа таарсан өвстэй, өнтэй өвөл болж байна. Цаашид зарим нэг сумдад өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй төлөвтэй байгаа. Энэ нь намар эрт цас орж хайлж хөлдсөнөөс үүдэн гарсан хүндрэлтэй холбоотой.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(66.181.180.128) 2019 оны 02 сарын 15

Uliastaigaa hurdan holboosoi

0  |  0
111(66.181.169.66) 2019 оны 02 сарын 12

ashgui de buteen baiguulalt gedeg ug sonsood ih bayarlaj bna.amjilt husie

0  |  0
Top