ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын ЕБС аймгийн шилдэг сургууль боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль аймгийн 21 сургуулиас амжилт бүтээлээрээ шалгарч 2018 оны тэргүүний сургуулиар тодорчээ.

 

Улс бүсийн чанартай тэмцээн уралдаан, олимпиадад тэргүүлэхийн зэрэгцээ урлаг соёл, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төсөл тус сургуульд амжилттай хэрэгжсэн байна. Мөн Өмнөговь аймагт зохиогдсон "Сургалтын технологийн дэвшил Боловсролын чанарын баталгаа" үзэсгэлэнд амжилттай оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top