АНУ Венесуэлийн газрын тосны компанийн эсрэг хориг тавилаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

АНУ-ын эрх баригчид Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг хориг тавьсан тухай зарлаж, Хаун Гауидог хууль ёсны “түр” ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхийг дэлхийн улс орнуудад хандан уриаллаа.

 

АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин “PDVSA” Венесуэлийн эрх баригчдын гадаад валют болон орлогын гол эх үүсвэр нь юм хэмээн тайлбарлажээ. Тэрбээр “PDVSA”-гийн активыг хаасан нь АНУ Венесэулийн ард түмний төлөө хийсэн алхам юм гээд мөн өөрийн зах зээлийг хамгаалах арга хэмжээ гэж онцолжээ. “PDVSA” нь Венесуэлийн хууль ёсны тэргүүнүүдийн өмч бөгөөд эдгээр мөнгө зөвхөн Гауидод л очих болно гэв.

 

Энэ үеэр өөрийгөө ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өргөмжлөөд буй Хуан Гуаидо улс орныхоо төлбөр тооцооны хяналтыг хууль ёсны эрх баригчдад шилжүүлэхийг тушаасан хэмээн зарлажээ. Үүний сацуу тэрбээр “PDVSA” компани болон түүний АНУ дахь охин компани “Citgo”-йн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөн томилох даалгавар өгчээ.

 

Эдийн засгийн хориг арга хэмжээний сацуу Цагаан Ордон Мадурод улс төрийн дарамт үзүүлсэн хэвээр байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон дэлхийн бүх улс орнуудад хандан Гуаидог Венесуэлийн ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.

 

АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээ нь хууль бус гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн бол газрын тосны сайд, “PDVSA” компанийн тэргүүн Мануэль Кеведо тус компанийн активыг хаасныг “дээрэм” гэж нэрлэв.

 

Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийхнийг яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top