ӨМНӨГОВЬ: Улсын аварга тариаланч Г.Дамчий шагналаа гардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын аварга тариаланч Г.Дамчийгийн шагналыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гардуулан өглөө. Улсын аварга тариаланч Г.Дамчий нь эхнэр М.Аюуш болон үр хүүхдийн хамтаар Цогтцэций болон Номгон сумын нутагт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, чацаргана, хайлаас, улиас зэргийг тариалж, уул уурхайн компанид хүнсний ногоо болон чацаргана нийлүүлж байна. Жилд дунджаар 10 тонн ургац хураадаг төдийгүй газар тариалан эрхлэхэд залуусыг сургаж байна.

 

Нийт 8 га талбайд тариалалт хийдэг бөгөөд элсний нүүдэл, шар шороон шуурганаас тариалангийн талбайн хөрсийг хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд гэх хамгаалалтын болон гоёлын нийт 3387 ширхэг мод тарьж ургуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top