”Мөнх ундрам хүнс” ХХК ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ шагнал хүртлээ

2019 оны 01 сарын 28

Дархан-Уул аймагт уламжлал болгон 21 дэх жилдээ зохион байгуулсан "Цагаан сар-2019" үзэсгэлэн худалдаанд "Мөнх ундрам хүнс" ХХК амжилттай оролцож, ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”” шагналын эзэн болсон байна. Тус компанийн зүгээс баг хамт олон, хэрэлэгчдэдээ дараах талархлыг илэрхийллээ.

 


 

 

"Цагаан сар-2019" үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ””-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, МҮХАҮТ Дархан салбарын хамт олонд талархалаа илэрхийлье. Айлчлан ирж буй "Урвуулагч" хэмээх шороон шарагчин гахай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top