ӨМНӨГОВЬ: 1000 даалингийн баяр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх , өвлөн уламжлуулах ажлыг Өмнөговь аймгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Түүний нэг болох "1000 даалингийн баяр-2" үзэсгэлэн юм. Дэлгэрэх ухаан төрийн бус байгууллагын санаачилга, аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр хийсэн 1000 даалингийн баярт 300 орчим хатгамалчийн 1500 бүтээл дэлгэгджээ.

 

1000 даалангийн баярыг 2017 онд анх удаагаа Өмнөговь аймагт хийсний үр дүнд Монгол дахь Юнескогийн соёлын өвийн зөвлөлд энэхүү 1000 даалангийн баярыг бүртгүүлж чадсан байна. Монгол үндэсний уран хатгамал, үндэсний хувцасны уран хийц өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой ажил юм. Энэ жилийн хувьд 1000 даалингийн баяр хамрах хүрээ өргөн, оролцогчид олон бүтээлийн төрөл зүйлийн хувьд арвин баялаг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top