ӨМНӨГОВЬ: Оны шилдэг хүүхдүүдэд аймгийн Засаг дарга шагнал гардууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хичээл сурлаг, урлаг соёл, спорт, соёл хүмүүжлийн өндөр амжилт үзүүлсэн 2018 оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардууллаа. Шагналыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар гардуулан өглөө.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2018 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД

1. Сурлагын амжилт - О.Зулцэцэг 3-р сургуулийн 12а ангийн сурагч

2. Урлаг уран бүтээл -  2-р сургуулийн 11б ангийн сурагч М.Энхчимэг

3. Биеийн тамир, спорт  - 1-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Бөхчулуун

4. Эх орны түүх соёл, өв уламжлал -  4-р сургуулийн сурагч Г.Батзориг

5. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага - 1-р сургуулийн Чадамж клуб

6. Бүтээлч ажилч хичээнгүй байдал - 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Цогзол

7. Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлстэн - 7-р сургуулийн 9а ангийн сурагч Н.Энх-Амгалан

8. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга - 1-р сургуулийн 10в ангийн сурагч Г.Хишигтогтох

9. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин - 5-р сургуулийн 10в ангийн сурагч С.Ариунболор

10. Багийн амжилт Спорт бүжгийн - “Шидэт бүжиг” клуб тус тус шалгарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top