ВИДЕО: Хүүхэд хамгааллын чиглэлд анх удаа 8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр /2018.12.12/ хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт мэргэжлийн бүх байгууллагууд оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр салбартаа тулгамдаж байгаа болон үр дүнгээ өгч буй ажлуудын талаар хэлэлцсэн юм. Ирэх оны  улсын төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулж найман тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оноос 2,5 тэрбумаар нэмэгдсэн тоо аж. Өмнөх жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлд улсын төсөвт суулгасан мөнгө нэг тэрбум төгрөг ч хүрдэггүй байсан нь хүндрэл учруулдаг байсныг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд онцолдог. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр суулгасан мөнгийг хоёр чиглэлээр зарцуулах нь зөв гэж санал оруулж байгаа аж.

Ингэхдээ,

  1. Өнчин хүүхдүүдийг орон байраар хангаж, хооллох, анхаарал тавих ажил хангалтгүй байна гэж үзээд, нас насанд нь тохирсон боловсрол олгоход анхаарах
  2. Бага насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл бэртэл их байгааг бууруулж, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарахыг зөвлөжээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болжээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал болон өнөөгийн байдлаар хүүхэд хамгаалал ямар түвшинд байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга, хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх, хуульч Р.Булгамаа нарын байр суурийг сонслоо.

Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 


Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top