Хүүхдэдээ чанарын шаардлага хангасан тавилга хэрхэн сонгох вэ?

2018 оны 12 сарын 12

Эцэг, эх бүр үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй өсөн торниход ихээхэн анхаарал хандуулдаг боловч зарим барааг чанарын шаардлага хангасан мөн эсэхэд эргэлзэх тохиолдол олон байдаг. Ихэнх компаниуд олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн борлуулдаг хэмээн сурталчилдаг боловч та бид тэр бүрчлэн үнэн эсэхийг мэдэж чаддаггүй.

Харин үүнийг мэдэх гол арга бол чанарын шаардлагад нийцсэн, стандартыг хангасан гэсэн үзүүлэлт бүхий сертификат, холбогдох бичиг баримтыг үзэх юм.

Чанарын шаардлага хангасан гэх бас нэгэн бүтээгдэхүүн болох Tomy Niki хүүхдийн тавилгын брэнд нь Монголд орж ирээд удаагүй ч хэдийнээ эцэг эхчүүдийн сонгон авах дуртай барааны нэг болсон. Мөн тус брэндийн хамт олон маань хүүхэд багачууддаа зориулан шинэ жилийн хямдралтай, бэлэгтэй, урамшуулалт худалдаагаа зарласан.


Tomy Niki брэндийн тавилгууд нь SGS буюу Олон улсын хяналтын ерөнхий газар болон Tüv Rheinland буюу Техникийн хяналтын байгууллагаар сар бүр оношилгоонд орж олон улсын чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн хэмээн тогтоогдон та бидний гар дээр хүрч байна.

SGS нь барааны тоо хэмжээ, жин, чанарыг шалгаж  баталгаажуулах, бүтээгдэхүүний чанар, гүйцэтгэл, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, зохицуулалтыг стандартуудын дагуу шалгах үйлчилгээг үзүүлдэг топ компани юм.

 

Tüv Rheinland буюу Техникийн Хяналтын Байгууллага нь мөн адил хяналт шалгалт хийдэг дэлхийд тэргүүлэгч компани юм.

Хүүхдийн эрүүл аюулгүй өсөн торних нь эцэг эхчүүд бидний хувьд хамгийн чухал асуудлуудын нэг учир та хүүхдэдээ ямар ч бүтээгдэхүүн худалдан авсан чанарын шаардлага хангасан эсэхийг заавал шалгаж үзэж байгаарай.

 

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл цогцолбор, Мишээл тавилгын их дэлгүүрийн Е8 тасаг

Утас: 9077-6093, 7000-0400


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top