Замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг “Хичээх өдөр”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 Манай улсад он гарсанаас хойш 23688 зам тээврийн осол бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас жилд 500-600 иргэн амь насаа алдаж байгаа нь байнгын  мөргөлдөөн, дайралт гарч байдаг бусад улс орноос илүү “Чимээгүй дайн”-ны байдалтай байгааг харуулсаар байна.

Зам тээврийн ослын улмаас өдөр бүр 2 хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Жолооч нарын яараад, хэмнээд байгаа мэт багахан хугацаа үнэндээ ямар ч үр дүнгүй байдаг талаар судалгаа гаргажээ. Зам тээврийн осол гэдэг бол хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ зөрчсөнөөс үүдэн гардаг гэдгийг тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат  мэдэгдэж байна.

 

 “Хичээх өдөр” нэртэй өнөөдрийг /11-р сарын 29/ иргэд,жолооч нар хэрхэн хүлээж авч байгааг бид сурвалжилсан юм. Жолооч нар улаан гэрэл ассан таван минутын хугацаанд тэвчээртэй байж бусдыгаа хүндэтгэлээ. Явган зорчигчид гарцаар хүлээлтгүйгээр гарч байсан юм. Жолооч нар, иргэд ийм өдрийг дахин дахин зохион байгуулсанаар явган зорчигчид болон жолооч нар дүрмээ баримтлахад нөлөө үзүүлнэ гэлээ.

Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top