Энэ он гарсаар 68 хүн гал түймрийн улмаас амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Он гарсаар улсын хэмжээнд нийт 3080 удаагийн объектын гал түймрийн улмаас 37 хүн түлэгдэж, гэмтсэн бол  68 хүн амь насаа алдсан байна.  Үүний  49 нь  том хүн, 19 нь  хүүхэд  байгаа юм.   Тиймээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.

Мэдээллийн дэлгэрэнгүйг видеогоор хүргэж байна.

 

 

Б.ЗАЯА

                                                                                                                                                               WWW.ZINDAA.MN 
                             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top