Цахилгаан дамжуулах тулгуур баганыг шинэчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Говь-алтай, Увс аймагт нийт 200 гаруй  гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч нурсны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан.

Мөн хүчтэй салхины улмаас Увс  аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт 52 суманд цахилгаангүй болсон юм. Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 170 гаруй ажилтан, 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна.  

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2018.11.28/ хуралдаанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн орон гэргүй болсон 160 гаруй айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэж, өнөөдөр гэр хүргэх цувааг Баруун аймгууд руу илгээхээр болжээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг видеогоор хүргэж байна.

 

Б.Заяа

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top