ФОТО: УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 26

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан дархалсаны 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх 1924 оны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж дэлхий дахинаа туурга тусгаар БНМАУ-ыг тунхаглаж байсан түүхтэй. Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Түүх сөхвөл 1924 оны 9-р сарын 08-ны өдөр улсын анхдугаар их хурал нийслэл хүрээнд болж халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ. Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Монгол Улс анхны үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон зүйл заалтыг оруулж өгсөн нь иргэдийн амьдралд үр дүнгээ өгсөн байдаг.

Б.Заяа

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(122.201.31.244) 2018 оны 11 сарын 27

Ерөнхийлөгч болон АН-ханд Улс Тунхагласаны 94 жилийн ойг жинхэнэ Монголчууд тэмдэглэлээ саад болоогүйд чинь хориг тавиагүйд чинь талархалаа

0  |  0
Иргэн(64.119.24.234) 2018 оны 11 сарын 26

Хүрэлсүх, ерөнхийлөгч хоёр монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй юм байна?! Нэг нь оролцохгүй, нөгөө нь төрсан нэг нүдээрээ ч харахяг хүсэхгүй байгаа харагдана?!

0  |  0
бөк(66.181.182.74) 2018 оны 11 сарын 26

Баттулга юу хүснэ вэ?

0  |  0
Иргэн(64.119.24.234) 2018 оны 11 сарын 26

Онгол улсын тусгаар тогкнол ерөнхилөрчид падгүй бололтой?

0  |  0
ty(66.181.161.24) 2018 оны 11 сарын 26

Еөөк нь яасын?

0  |  0
Top