Бэлэгтэй, хямдралтай “RED FRIDAY” амралтын өдрүүдэд үргэлжилнэ

2018 оны 11 сарын 24

АНУ-аас гаралтай “Black friday” буюу “Хар баасан гараг”-ийг өдгөө дэлхийн олон улс зохион байгуулдаг болжээ. Энэ өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт болдог бөгөөд ихэнх супермаркет, худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүндээ онцгой хямдрал зарладаг. Манай улсад ч сүүлийн үед энэ жишиг догтоод байгаа бөгөөд энэ өдрүүдэд худалдааны газруудад хямдралтай худалдаа болж байгаа.

Тэгвэл тэр бүгдээс ялгарч нэгэн шинэлэг арга хэмжээг “MaxMall” худалдааны төв зохион байгуулж байна. Энэ нь “RED FRIDAY” гэх цоо шинэ санаачлага бөгөөд 72,000 ширхэг барааг 60-80% хямдруулж, бодит хямдралыг хэрэглэгчдэдээ өгч байна. Хямдралтай худалдаа энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 23, 24, 25-ны өдөр үргэлжлэх юм. Ингэхдээ бусад газруудын хямдралыг бодвол илүү хэрэглэгчидтэйгээ уялдсан арга хэмжээнүүдийг зохион байгууллаж байгаагаар онцлог байна.

Жишээ нь: Улаан хувцастай ирсэн хүмүүсд зайрмаг бэлэглэж, Улаан IPHONE XS max гар утасны селфи уралдааныг зарлаж томоохон хөтөлбөрүүдийг худалдааны төвд зохиож байна.

RED FRIDAY”-ийг зорих эрхэм та УЛААН  ХУВЦАСТАЙ очихоо мартуузай.

 


Image may contain: 1 person, standing

Image may contain: 4 people, people smiling, people standing

Image may contain: one or more people and indoor

Image may contain: 6 people, people standing and indoor

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, indoor



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top