МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох саналыг НИТХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад, дахин хуралдаж эхэлсэн. Дэгийн дагуу хэлэлцэх асуудлаа баталж, намын бүлгүүдийн байр суурийг сонссон юм. НИТХ дахь Ардчилсан намын зүгээс Нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох санал гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдыг хуралдаанд оролцуулах санал гаргасан. Тиймээс Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд ирж оролцох хүртэл завсарлага хүссэн юм. Харин МАН-ын бүлгийн зүгээс Нийслэлийн төсвийг өргөн барих хугацаа тулсан учраас хотын даргыг огцруулах асуудлыг 14 хоногоор хойшлуулах санал гаргасан. НИТХ 14 хоногийн дараа энэ асуудлаар хуралдах ёстой гэж санал гаргалаа. Дэгийн хуулийн дагуу эхэлж санал гаргасан Ардчилсан намын завсарлагыг НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авсан юм. НИТХ 17 цаг 30 минутад дахин хуралдахаар болж завсарлалаа.
Сэтгэгдэл ( 4 )
УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нар огцрохгүй юм байна л даа
Iduulsen but urgaj idsen eruu huvhairna.
Hunii ami horooh hetsuu baivch tsusgui ardchilal huchgui gedeg.mongol ovog deedes burangui zerleg humuusiig odoogiin jargaltai humuusiin amidrahk huulid tamga darj yavsan yum.ihk zasag huuliin tuhai zaluust surgalt yavuul.
Энэ Ан байнга Манд тусалж байх юм Лагаа юмаа