МСНЭ-ийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатарыг сонгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ээлжит II бага хурал өчигдөр /2018.11.12/ хуралдсан. МСНЭ-ийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч А.Энхзул ажлаа өгсөнтэй холбоотойгоор тус албан тушаалд томилогдох хүнийг шинээр сонгосон ба ТВ5 телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч болжээ.

Ө.Отгонбаатар нь 1998 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд Ийгл телевизэд сурвалжлагчаар ажиллан, ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд МҮОНРТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, редактор, 2006 онд ММ агентлагийн захирлаар ажиллажээ.

2007-2012 онд С1 телевизийн мэдээний албаны дарга, 2013-2016 онд ТВ10 телевизийн захирал, 2016 оноос ТВ5 телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа юм.

Т.АМАРАА

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НОВШ ГЭЖ(202.179.27.124) 2018 оны 11 сарын 14

ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ АЛДАРТ ЗАЛИЛАН ЗИНДАА СОНИНИЙ ЗАЯА МАНДАХ Ч БИЛҮҮ ЗАЯАБААТАР Ч БИЛҮҮ НЭГ НӨХӨР ОРЛОГЧ НЬ ЭЭ БУРХАА ЭНЭ НӨХӨР . ХЭДХЭЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЗҮГЭЭР Л НЭГ ТОМ ДАРГЫН БААСНЫ ЦААС ГУТЛЫН АЛЧУУРЯВСАН НӨХӨР .

0  |  0
Top