Либертари үзэл санааг дэмжигчид чуулна

2018 оны 10 сарын 25

“Мизес Монгол”  ТББ-аас Монголд анх удаа  “Liberty Summit-2018” арга хэмжээг ирэх сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь  чөлөөт зах зээл, цомхон төр болон хувь хүний эрх чөлөөг эрхэмлэгчдийг нэг дор цуглуулан үзэл бодлоо илэрхийлэх, бусадтайгаа хуваалцах боломжоор хангах аж.

Тус арга хэмжээг “Мизес Монгол” ТББ-тай зорилго нэгтэй “Торгон зам” сан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Liberty Summit”-ийн үр дүнд чөлөөт зах зээлийн эдийн засаг, хувь хүний эрх чөлөө дэмжигчидийн том хүрээлэл үүсч, нийгэмд үзүүлэх нөлөө нь ихэснэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Арга хэмжээнд Монголын либертари активистуудын томоохон төлөөллүүд оролцож олон сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. “Мизес Монгол” ТББ-аас цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг нь улам тэлэх зорилготой аж.

“Liberty Summit-2018” Монголын либертари үзэл санааг дэмжигчдийг нэгэн дээвэр дор нэгтгэх юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top