120 багш анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Монголын Улаан загалмай нийгэмлэг, нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын дунд сургуулиудын 120 багшид эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшийн сургалтыг дөрвөн ээлжээр зааж эхэллээ. Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нар хамрагдаж байгаа юм. Сургалтыг МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Гантулга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны дарга З. Өсөхбаяр нар чиглүүлэн явуулж байгаа аж. Нийслэлийн төр, захиргааны байгууллага, Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэж өгөхөөр болжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top