Дипломат болон албан паспорт эзэмшигчид Армян Улсад визгүй зорчино

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцсон байна.

Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top