АНУ Монгол Улсын эдийн засагт микро түвшний асуудал байгааг сануулав

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай тайланд микро түвшний асуудал байгааг сануулав. Хэдийгээр Монгол Улсын макро эдийн засаг харьцангуй сэргэж байгаа ч микро түвшин дэх асуудал эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгааг онцолжээ. Олон улсын валютын сантай хамтарсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа гэдгийг онцолсон байна.

Гэвч олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангаж чадахгүй байгааг ноцтой шүүмжлээд авлига, албан тушаалын хэрэг, хөрөнгө оруулалтын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгдөггүй гэдгийг сануулжээ. АНУ-ын тухайд хөрөнгө оруулалтын орчин, ямар төсөлд хэн хөрөнгө оруулсан талаар мэдээллээ ил болговол Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрх(139.5.217.10) 2018 оны 09 сарын 30

зөв дүгнэж манай олон судалгааны эрдэмтэд үүнийг мэдээгүй байж

0  |  0
z(122.201.31.153) 2018 оны 09 сарын 30

porlsh alimiig huviaraa humuus oruuldag tohoohon supermarget

0  |  0
Top