Монгол Улс жендерийн тэгш эрхээрээ Азид гуравдугаарт жагслаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

 Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Дэлхийн жендерийн заагийг судлах олон улсын тайлан мэдээллээр Монгол Улс бүс нутагтаа гуравдугаарт жагссан байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нийгэмд эзлэх байр суурь, боловсролын салбар дахь оролцоо, гэр бүлд эзлэх байр суурийг харгалзан судалдаг энэ судалгаанд Монгол Улс дэлхийн хэмжээнд 53-т жагсч байгаа юм.

“Хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо, томоохон компанийн менежерээс дээш удирдах албан тушаал зэрэгт Монголын эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Бизнес эрхлэгчдийн дунд ч эмэгтэйчүүдийн оролцоо өндөр. Монгол бол эрүүл мэнд, нийгмийн байдлын үзүүлэлтээр бүтэн оноо авсан Азийн гурав дахь улс. Тэдэнтэй хамт Япон, Камбож энэ үзүүлэлтээр бүтэн оноо авчээ” гэж Олон улсын жендерийн тэгш эрхийн тайланд дурджээ.

Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос эхлэн дээрх тайланг хийж ирсэн юм. Жендерийн тэгш эрхийн тайланг боловсруулахдаа эдийн засаг, улс төр, боловсрол, эрүүл мэнд, оршин суугаа газрын нөхцөл зэргийг харгалзан боловсруулдаг юм. Энэ жилийн жагсаалтыг Филиппин улс тэргүүлж, Бангладеш улс удаалсан байна. Сонирхолтой нь жендерийн тэгш байдлын судалгаанд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд эхний 10 байрт жагсч чадаагүй байгаа юм.

Жендерийн тэгш эрхээрээ тэргүүлэгч Азийн шилдэг 10 улс:

  1. Филиппин
  2. Бангладеш
  3. Монгол
  4. Лаос
  5. Сингапур
  6. Вьетнам
  7. Тайланд
  8. Мьянмар
  9. Индонези
  10. Камбож

 Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
The (73.83.84.234) 2018 оны 09 сарын 29

Bangladesh genuu. Yostoi hamgiin zavaan oronshdee genderiin huvid.

0  |  0
zochin(64.119.17.125) 2018 оны 09 сарын 28

booljis tsutgamaar huuhnuud

0  |  0
Top