Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2018 болно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн” энэ сарын 21, 22-нд Төрийн ордонд болно. Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар зөвлөгөөний үеэр хэлэлцэх юм байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг УИХ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулах бөгөөд төрийн байгууллагууд, засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцоно. Тодруулбал, УИХ-ын гишүүд, УИХ-ын байгууллагууд, яам, агентлаг, нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, сургалт, судалгааны байгууллагууд, Бутаны Вант улс, БНСУ, Гүрж, Канад, Сингапур, Шинэ Зеланд, НҮБХХ-ийн шинжээчид зөвлөлдөх юм. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар баримт бичгийн төсөл, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төсөл дээр төрийн албан хаагчдын зүгээс гарсан саналыг тусгаж, цаашид сайжруулан боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫУЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2018 ХӨТӨЛБӨР

 

9 сарын 21, Баасан гараг

Төрийн ордны Их Танхим

8:30–9:00

Оролцогчдын бүртгэл

9:00–10:00

 

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

 

-  Ерөнхий зохион байгуулагч Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаГ.ЗАНДАНШАТАР нээж үг хэлнэ.

 

-  Төрийн дуулал эгшиглэнэ.

 

-  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлнэ.

 

-  Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

 

-  Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ

 

-  НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч

БИАТА ТРАНКМАН үг хэлнэ.

 

-  Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ДЭВИД УИЛЛИАМ СПРУЛ үг хэлнэ

 

 

НЭГДСЭН ХУРАЛДААН 1: Төрийн албыг шинэчлэх шаардлага

 

Уг хуралдаанаар орчин үед төрийн албанд тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн сорилтууд, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн үзэгдлүүд, эдгээр өөрчлөлттэй дасан зохицоход төрийн алба, төрийн албан хаагчдад шаардагдах мэдлэг, ур чадварыг бий болгох, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэлэлцэнэ.

 

Хуралдаан даргалагч: ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.БАЯСГАЛАН

 

10:00 –11:00

 

-  Гурван тулгуурт хөгжлийн бодлого - Төрийн албыг шинэчлэх шаардлага

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

 

-  Төрийн албаны шинэчлэлийн олон улсын чиг хандлага

НҮБХХ-ийн Нью-Йорк дахь төвийн Засаглалын бодлогын багийн ахлагч ХОСЕ КРУЗ-ОСОРИО

 

-  Төрийн албаны шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгүүд: үзэл баримтлалын өөрчлөлт

Шинэ Зеландын Төрийн албаны зөвлөлийн дэд дарга асан

РАЙН ОРАНЖ

 

11:00 –11:30

Завсарлага

 

НЭГДСЭН ХУРАЛДААН 2: Төрийн албаны шинэчлэлийн бодлого

 

Уг хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Хуралдаан даргалагч: Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.БААТАРЗОРИГ

 

11:30 –12:30

 

 

-  Төрийн албаны тухай хуулийн шинэ үзэл баримтлал

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН

 

-  Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.ЦОГОО

 

-  Төрийн албаны ирээдүйн удирдагчдыг бэлтгэх, карьерийн хөгжил - Бутаны туршлага

Бутаны Вант Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга ДАШО КАРМА ЦИТЭЭМ

12:30 – 14:00

Өдрийн хоол

 

НЭГДСЭН ХУРАЛДААН 3: Төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь 

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах тухай заасан. Уг хуралдаанаар хуулийн тунхаглал төдий бус төрийн албаны хүний нөөцийн удирдлагын бүхий л шатанд (сонгон шалгаруулалт, томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, шагнал урамшуулал, сахилга, хариуцлага, төрийн албанаас чөлөөлөх, халах) чадахуйн зарчмыг хэрхэн ойлгож, мөрдүүлэх талаар авч хэлэлцэнэ.

 

Хуралдаан даргалагч: Удирдлагын академийн дэд захирал Ш.БАТСҮХ

 

14:00 – 15:30

 

-  Төрийн албаны мерит тогтолцоо: асуудал, шийдэл

Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал Д.БАЙГАЛ

 

-  Төрийн албаны ерөнхий шалгалт, мэргэшүүлэх сургалтын агуулга - БНСУ-ын туршлага

БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яам, Эрх зүйн харилцаа, хяналт, инновацийн газар, Олон улсын хамтын ажиллагааны дэд дарга САНДИ СЕО ЁНГ ЛИ

 

-  Төрийн албанд чадахуйн зарчмыг мөрдүүлэх нь: Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлага - Сингапурын туршлага

Сингапур Улсын Төрийн албаны сургуулийн захирал асан ДЭВИД МА

 

15:30 – 16:00

Завсарлага

 

НЭГДСЭН ХУРАЛДААН 4: Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, олон улсын туршлага

 

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны эрхэм зорилго нь ард түмэндээ үйлчлэх бөгөөд төрийн албан хаагч төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх үндсэн үүрэгтэй. Төрийн албаны шинэчлэлийн үр дүн төрийн захиргааны байгууллагуудын дотоод зохион байгуулалт, дүрэм журам, үйл явц бус харин иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж буй эсэх, бизнесийн байгууллага, хуулийн этгээд, иргэдээс үйлчилгээг сайжруулах талаар гарч буй саналыг тусгасан эсэх, тэдний сэтгэл ханамжийн баталгаагаар илэрхийлэгддэг. Уг хуралдаанаар төрийн албанд иргэн төвтэй чиг хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн үйлчилгээнд инноваци нэвтрүүлсэн туршлагыг авч хэлэлцэнэ.

 

Хуралдаан даргалагч: ЗГХЭГ-ын дэд дарга У.БЯМБАСҮРЭН

 

16:00 – 16:40

 

-  Дижитал шилжилт, мэдээллийн технологи

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ

 

 

-  Төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх шинэчлэл: Гүрж Улсын туршлага

Гүрж Улсын Ерөнхий Сайд асан, “Реформатикс” төвийн захирал НИКА ГИЛАУРИ

 

16.40 - 17.00

Асуулт, хариулт

17.00 - 17.30

 

Хуралдааны хаалт:

 

-  Эхний өдрийн хуралдааныг дүгнэх

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН

 

-  Дараагийн өдрийн салбар хуралдаануудын хэлэлцэх асуудлууд, зохион байгуулалтын талаар танилцуулна.

 

9 сарын 22, Бямба гараг

8.30 - 9.00

Оролцогчдын бүртгэл

 

“Төрийн албаны хүний нөөцийн бодлого” салбар хуралдаан

 

Хуралдаан даргалагч:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.БААТАРЗОРИГ

Төрийн ордны Их Танхим

09.00 - 11.00

 

 

 

-  Төрийн албаны хүний нөөцийн бодлогын шинэчлэл

Төрийн албаны Зөвлөлийн гишүүн С.ЦЭДЭНДАМБА

 

 

-  Төрийн албаны хүний нөөцийн бодлого “Сингапур Улсын төрийн албан хаагчийн шалгалтын тогтолцоо, түүний онцлог”

Сингапур Улсын Төрийн албаны сургуулийн захирал асан ДЭВИД МА

 

-  Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт (тухайн албан тушаалын) өгөх болзол, журам

Илтгэгч Г.ДАГВА

Илтгэгч Р.ХАТАНБААТАР

 

-  Төрийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаа, маргаан хянан шийдвэрлэхажиллагаа

Илтгэгч Г.ЗОРИГТБААТАР

 

-  Төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо

Илтгэгч С.БАТМӨНХ

Илтгэгч Ц.ЦЭНДЖАВ

 

11.00 - 11.30

Цайны завсарлага

11.30 - 12.30

Хэлэлцүүлэг

12.30 - 14.00

Өдрийн хоол

14.00 - 15.30

Хэлэлцүүлэг

15.30 - 16.00

Цайны завсарлага

 

“Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах хэрэгцээ шаардлага” салбар хуралдаан

 

Хуралдаан даргалагч: Удирдлагын академийн захирал С.ЗҮЛЬФИКАР

Жанжин Д.Сүхбаатарын танхим

09.00 - 10.30

 

-  Төрийн албаны хаагчдын сургалтын бодлого, чиг хандлага

Удирдлагын академийн дэд захирал Д.ЦЭДЭВ

 

-  Төрийн албан хаагчдын ажлын байрны дүн шинжилгээ

Удирдлагын академийн Сургалтын албаны дарга Я.БЯМБАЯР

 

-  Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага, албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам

Илтгэгч А.АМАРМЭНД

Илтгэгч Х.АРИУНГОО

Илтгэгч Б.МӨНХЖАРГАЛ

 

-  Төрийн захиргаан дахь жендэрийн асуудал

Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.ДОЛГОР

 

10.30 - 11.00

Асуулт хариулт

11.00 - 11.30

Цайны завсарлага

11.30 - 12.30

Хэлэлцүүлэг

12.30 - 14.00

Өдрийн хоол

14.00 - 15.30

Хэлэлцүүлэг

15.30 - 16.00

Цайны завсарлага

 

“Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага” салбар хуралдаан

 

Хуралдаан даргалагч: ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.БАЯСГАЛАН

Эзэн Чингисийн танхим

09.00 - 10.30

 

 

-  Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал

ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газар, Засгийн газрын ахлах референт Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

 

-  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.БААТАРСАЙХАН

 

-  Төрийн албан хаагчийн ёс зүйн зохицуулалт: Олон улсын стандарт

АТГ-ын Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга Д.ДУЛАМСҮРЭН

 

10.30 - 11.00

Асуулт хариулт

11.00 - 11.30

Цайны завсарлага

11.30 - 12.30

Хэлэлцүүлэг

12.00 - 14.00

Өдрийн хоол

14.00 - 15.30

Хэлэлцүүлэг

15.30 - 16.00

Цайны завсарлага

 

“Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн алба” салбар хуралдаан

 

Хуралдаан даргалагч: ЗГХЭГ-ын Дэд дарга У.БЯМБАСҮРЭН

ГХЯ-ны Зөвшилцөл танхим

09.00 - 10.30

 

 

-  Байгууллагын стратеги төлөвлөгөө

Илтгэгч  Ц.ДАВААДУЛАМ

 

-  Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн

Удирдлагын академи багш М.АМАРТҮВШИН

 

-  Төрийн үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, түүний аргачлалыг сайжруулах чиглэлүүд

ЗГХЭГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ажилтан Д.МӨНХ-ЭРДЭНЭ

 

10.30 - 11.00

Асуулт хариулт

11.00 - 11.30

Цайны завсарлага

11.30 - 12.30

Хэлэлцүүлэг

12.30 - 14.00

Өдрийн хоол

14.00 - 15.30

Хэлэлцүүлэг

15.30 - 16.00

Цайны завсарлага

 

“Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны баталгаа”  салбар хуралдаан

 

Хуралдаан даргалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.ӨНӨРБАЯР

Хууль зүйн үндэсний хүрээлэн

09.00-10.30

 

-  Төрийн албаны ангилал зэрэглэл тогтоох тогтолцоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.АЛИМАА

 

-  Төрийн албан хаагчид тусламж, дэмжлэг олгохтой холбоотой журам

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зөвлөхТ.БАТСҮХ

 

-  Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныХөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.АЛТАНТУЯА

10.30 - 11.00

Асуулт хариулт

11.00 - 11.30

Цайны завсарлага

11.30 - 12.30

Хэлэлцүүлэг

12.30-14.00

Өдрийн хоол

14.00-15.30

Хэлэлцүүлэг

15.30-16.00

Цайны завсарлага

16.00 - 18.00

 

ХААЛТЫН ХУРАЛДААН:

 

Салбар хуралдаан бүрээс гарсан дүгнэлтийг  танилцуулна.

 

-  ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.БАЯСГАЛАН

-  Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.БААТАРЗОРИГ

-  ЗГХЭГ-ын Дэд дарга У.БЯМБАСҮРЭН

-  Удирдлагын академийн захирал С.ЗҮЛЬФИКАР

-  ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.ӨНӨРБАЯР

 

 

 

Зөвлөгөөний төгсгөлийн баримт бичгийн төслийг танилцуулна.

-  ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.БАЯСГАЛАН

 

-  УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.ЛҮНДЭЭЖАНЦАН үг хэлнэ.

 

Төрийн ордны Их Танхим

18:00 – 18:30

Зөвлөгөөнд оролцогчдод зориулсанурлагийн тоглолт.

 

 







 М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.127.164) 2018 оны 09 сарын 19

Юу ч шийдэж чадахгүй байж энэ их мөнгө үрж яана билээ дээ. МАН засгийн эрхийг аваад сонгуулийн хугацааныхаа талаас өнгөрж байхад энд тэндгүй ”түр орлон үүрэг гүйцэтгэгч ” нараар улсын ажлыг удирдуулж байна. Тэд үнэхээр боловсон хүччний нөөц байхгүй юм байна. Түр орлон үүрэг гүйцэтгэч нар нь тэгээд бүтцийн өөрчлөлт нэрээр баахан хамаатан садан найз нөхөдөө ажилд авч, зөв үг хэлсэн болгоныг ад шоо үзэх юм даа.

0  |  0
Top