Британийн иргэд Ирландын харьяалалд шилжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

"The Irish Times" өдөр тутмын сонинд мэдээлснээр 2017 онд 529 Британийн иргэн Ирландын харьяалалд орсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос тав дахин өсчээ.  Ирландын сенатор Нийл Ричмоны хэлснээр 2015 онд Ирландын паспорт авсан Британийн иргэдийн тоо 54 байсан бол 2016 онд хоёр дахин нэмэгдсэн аж. Энэ нь тодорхойгүй байдал үүсгээд байгаа “Брексит“ буюу Британийн Европын Холбооноос гарах талаар явуулсан бүх нийтийн санал асуулгаас үүдэлтэй хэмээн Сенатын Брексит-ийн асуудлаарх тусгай хорооны дарга Ричмон тайлбарлажээ. 2016 оны 6 дугаар сард болсон энэхүү бүх нийтийн санал асуулгад Британийн иргэд Британийг Европын Холбооноос гарахыг дэмжсэн билээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ этгээр иргэд ирэх гуравдугаар сард Британи Европын Холбооноос гарсны дараах нөхцөл байдалд санаа зовнин “уснаас хуурай” үлдэх зорилгоор ийнхүү иргэншлээ сольж байна гэв.

Одоогийн байдлаар Британийн 300 мянга гаруй иргэн Ирланд улсад амьдарч байгаа бөгөөд ихэнх нь Ирландын харьяат болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иргэншил солих өргөдлийн төлбөр нь 1270 ам.доллар буюу өндөрт тооцогддог.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top