Талибууд Афганистаны хойд дүүргийг эзэллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны хойд хэсгийн Жаузжан мужийн нэгэн дүүргийг эзлэн авлаа гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

Орон нутгийн албан тушаалтны хэлснээр ширүүн мөргөлдөөний эцэст тус мужийн Хам Ааб дүүрэг талибуудын хяналтанд оржээ.

9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө талибууд Кундуз мужийн нэгэн дүүргийн хяналтын бүс рүү дайрсны улмаас Афганистаны аюулгүй байдлын хүчний 15 алба хаагч амь үрэгдэж 18 алба хаагчид шархаджээ.

Одоогийн байдлаар Афганистанд засгийн газрын хүчнийхэн, “Талибан” хөдөлгөөний босогчдын дунд мөргөлдөөн болж байгаа бөгөөд талибууд тус улсын орон нутгийн ихэнх хэсгийг эзлэн авч томоохон хотууд руу давшиж байгаа билээ.

Тус нутагт мөн алан хядагчдын “Лалын улс” бүлэглэл тус улсын газар нутагт өөрийн нөлөөгөө бэхжүүлж байна.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top