С.Собянин Москва хотын даргаар улиран сонгогдлоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Москва хотын дарга Сергей Собянин ОХУ-ын нийслэл хотын даргын сонгуульд ялалт байгууллаа гэж “РИА Новости” мэдээллээ.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн хотын дарга С.Собянины төлөө сонгогчдын 74 хувь нь саналаа өгсөн гэж байгаа бол Москва хотын сонгуулийн хорооны дүнгээр Собянин 69.79 гаруй хувийн санал авсан мэдээ байна.

С.Собянин өөрийн сонгуулийн штабын гишүүд, хотынхоо оршин суугчдад өөрт нь болоод бусад нэр дэвшигчдэд санал өгсөнд талархал илэрхийлжээ.

Үйл ажиллагааны хөтөлбөртөө тэрбээр нийтийн тээврийг хөгжүүлэх, шинэчлэлийн хөтөлбөр, хорт хавдар, зүрх судасны өвчинтэй тэмцэх, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй ирдэдэд гэрт нь үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгаснаас гадна хотынхоо бүх дүүргийг тохижуулах “Миний дүүрэг” нэртэй цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр амалсан билээ. Ингэхдээ тэрбээр өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрөө Москва хотын оршин суугчидтай байнга зөвлөлдсөний үндсэн дээр шинэ арга хэмжээ, төслөөр тогтмол баяжуулахаар зэхэж байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top