Италид мууранд зориулсан 5 одтой зочид буудал нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Тус зочид буудал нь үйлчлүүлэгч муурнуудыг төрөл бүрийн зугаацуулах танхим, тохилог өрөөнүүд, ахлах тогоочийн бэлтгэсэн муурны тусгай хоолоор үйлчлэх юм гэж “Риа Новости” агентлаг мэдээллээ.

Муурнууд энхүү зочид буудалд өдөрт 15 еврогоор тухлах боломжтой бөгөөд энэ үнэд бүх төрлийн үйлчилгээ, хоол багтсан аж. Зочид буудлын эздийн хэлж буйгаар 5 одтой энэхүү буудал нь онцгой анхаарал, халамж тавилгүй төмөр тооронд байлгадаг мууранд зориулсан халамжийн газруудаас тэс өөр юм.

Тус зочид буудлаар 3-4 сараас дээш настай муурнууд үйлчлүүлэх боломжтой бөгөөд бусад зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс гэрийн тэжээвэр, шаардлагатай тарилга хийлгэсэн гэрчилгээтэй байх ёстой ажээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top