БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Бакт 20 жилийн ял оноох дүгнэлт гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

БНСУ-ын прокурорын газраас авилгын хэргээр шүүгдэж буй тус улсын ерөнхийлөгч асан И Мён Бакт 20 жилийн хорих ял оноохыг шаарджээ.

Үүнээс гадна яллагч тал И Мён Бакт 15 тэрбум вон буюу 13.4 сая ам.долларын торгууль ногдуулж 11 тэрбум вон буюу 10 сая ам.долларын хэмжээний мөнгөн дүнг улсын төсвийн орлого болгон хурааж авахыг шаардахаа мэдэгдээд байна. Прокурорын газрын энэхүү яллах дүгнэлтийг Сөүл хотын төвийн тойргийн шүүхэд хүргүүлээд байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард шүүхийн шийдвэр гарах хүлээлттэй байна.

И Мён Бакт татвар төлөхөөс зайлсхийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт нийт 16 зүйл заалтаар шийтгэх ял тулгаад байгаа билээ.

Мөн И Мён Бакын дүүгийн нэр дээр бүртгэлтэй автомашины сэлбэг үйлдвэрлэгч DAS компанийн жинхэнэ эзэн нь И Мён Бак өөрөө гэж мөрдөн байцагчид үзэж байгаа бөгөөд хяналт шалгалтын байгууллагаас активын хөрөнгөө нуухын тулд энэхүү компаниа ашиглаж байсан хэмээн таамаглаж байгаа юм.

И Мён Бак нь 2008 оноос 2013 оныг хүртэл БНСУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд өмнө нь Сөүл хотын захирагч, Hyundai Engineering and Construction барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

  Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.24.189) 2018 оны 09 сарын 09

МАНАЙД МАНАН-Г УСТГАВАЛ ТӨР ШИГ ТӨР ГАРЧ ТҮМЭН ОЛНЫГ БАЯРЛУУЛЖ БАТТУЛГА ЭНХБАЯР 2-ООС БУСАД ЕРӨНХИЙЛӨГЧДИЙГ ШҮҮХ ӨДӨР ИРНЭ.МӨН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БӨГС ДОЛООГЧДЫГ Ч ГЭР БҮЛТЭЙ НЬ ШҮҮЖ ЦААЗЛАХ БОЛНО ДОО.МОНГОЛЧУУДЫН ӨНӨӨГИЙН ЗАЛУУ ҮЕ АРЧААГҮЙ АЙМХАЙ ДОРОЙ БАЙГАА Ч УДАХГҮЙ ШИНЭ ҮЕИЙНХЭН ЧИНГЭСИЙН ЗҮРХ ЗОРИГТОНГУУД ГАРЧ ИРЖ ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ АВРАН ХАМГААЛАХ БОЛНО ШҮҮ.МАНАН-ГИЙНХАН ТА НАР ИДЭЖ УУЖ ЗАРЖ ҮРЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ Л БАЙ.ТА НАРЫГ БАЙСАН БАЙГААГҮЙ ГЭР БҮЛ ХАМААТАН ҮР УДАМТАЙ ЧИНЬ ЦУСАН ТООЦОО БОДОХ ӨДӨР ОЙРТСООР БАЙГАА ШҮҮ.ХАРИН ЭНЭ ЦАГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ИЧИЖ ЯВААРАЙ.

0  |  0
Зочин(66.181.190.213) 2018 оны 09 сарын 07

Гадны улс орны шүүх ийм чанга болохоор авилага хээл хахуул бага байдаг

0  |  0
Nergui(202.9.41.143) 2018 оны 09 сарын 07

manai turiin terguund bdag ene nuhduud bol tsaazin yl sonsohin bna daanch haramsaltai bid duuraih durtai ulsdaa uul n uuniig ene ulsdaa heregjuulvel shudraga bh bolovuu

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 09 сарын 07

solongosyn shuugchid irj manaid Elbegdorjiig shuuj ogooch

0  |  0
зочин (202.179.31.75) 2018 оны 09 сарын 07

солонгосын энэ хуулиар шүүвэл манай энхбаярт хэдэн жил элбэгдорж д хэдэн жил жёнко баттулгад хэдэнжил өгөх бол

0  |  0
Top