АНУ Оросын эсрэг хоригоо хэрэгжүүлэхгүй байна гэж шүүмжиллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээний тал дээр Европд хүчтэй дарамт шахалт үзүүлдэг хэрнээ өөрсдөө ОХУ-тай нууцаар гэрээ хэлцэл хийж байна гэж Германы Handelsblatt сонинд бичжээ.

Америкийн цэргийн “Orbital ATK” концерн Оросын “Энергомаш” холдингтой гэрээ байгуулж пужингийн дөрвөн хөдөлгүүр худалдан авсан нь үүийг гэрчилж байна. Эс бөгөөс Олон улсын сансрын станцид ачаа хүргэх боломжгүй хэмээн тус сонин үзэж байна. Байдал ийм байхад Пентагон Оросын сансрын технологоос хамааралтай байна гэж АНУ-ын Конгресс байнга шүүмжилдэгт хэн ч ач холбогдол өгч анхаарлаа хандуулахгүй байна гэжээ.

Тус сонины үзэж буйгаар арилжаа мөнгөний ашиг сонирхол улс төрөөс дээгүүрт тавигджээ. Учир нь АНУ өөрийн хөдөлгүүрийг боловсруулахад 3 тэрбум ам.доллар зарцуулах болно.

Үүний сацуу ОХУ, АНУ хоёр Оросын буу зэвсгийг худалдан авах талаар хэлэлцээ хийж байгаа аж. Энэ нь Аризона мужийн цагдаагийн албаны хэрэгцээнд аль хэдийн ашиглагдаж буй “Оса” загварын гар бууны тухай яригдаж байна. Энэхүү гар бууны үйлдвэрлэгч нь “Техмаш” концерн бөгөөд Европын орнуудын хоригт багтдаг хэдий ч Америкийн компаниуд тус концернтэй хамтран ажиллах боломжтой байгааг онцолжээ. АНУ-д Орос улстай зэвсгийн наймаа хийх нь зарчимын хувьд байж боломгүй гэдэг ч Оросоос гар буу худалдан авч байгаа явдал нь энэхүү зарчимтай харшилж байна. Тиймээс Цагаан Ордноос ОХУ-тай хамтарсан хоёр талын эрчим хүчний төслүүдтэй холбоотой өгч буй чиглэл Европт хүчтэй эсэргүүцэлтэй тулдаг байж болзошгүй гэж тус сонин онцолжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.202) 2018 оны 09 сарын 07

ха ха Европын холбоо Америк түнш дээ Хулхидуулчихаж АНУ гэдэг хэзээнээс Өөрийн Эрх ашгаа бодож ажилладаг ш дээ

0  |  0
Top