ОХУ Сирид 10 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

ОХУ 10 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийг босогчдоос чөлөөлөгдсөн Сирийн суурин газруудын иргэдэд зориулан хүргүүлжээ. Тусламж бүхий ачааг ОХУ-ын агаар-сансрын цэргийн хүчний цэргийн тээврийн ИЛ-76 нисэх онгоцоор Хмеймим нисэх онгоцны буудалд буулгажээ.  

Хүмүүнлэгийн тусламжид лаазалсан бүтээгдэхүүн, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн, хувийн хэрэгцээний ариун цэврийн хэрэгсэл, усны цэвэршүүлэгч зэрэг багтжээ. Ойрын үед энэхүү тусламжийг Латакия тосгоны оршин суугчдад тараах юм. Үүнээс гадна Кесаб хот дахь соёлын төвд зориулан хөгжмийн зэмсэг, эмнэлгийн анхы тусламж үзүүлэх хэсэгт зориулан эмнэлгийн тоног төхөөрмжийг мөн хүргүүллээ.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр ОХУ нь Сирид хүмүүнлэгийн тусламж тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд 2015 оноос хойшх хугацаанд нийт 2 мянга орчим хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үеэр ОХУ-ын батлан хамгаалах яамны цэргийн эмч нар Сирийн нийт 92 мянган иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top