Х.Алгирмаа: Манцуйтай хүүхэд, хөхүүл эх машинтайгаа шатаж нас барсан нь зүгээр өнгөрөөх хэрэг биш

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 29

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол болж, гэр бүлийн 7 хүн амиа алдсан хэрэг гарч байв.

Хэргийг сануулбал, Приус маркийн автомашинтай явж байсан гэр бүлийн 7 иргэнийг Ланд крузер 100 маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж, осолдсоны дараа хурд хэтрүүлсэн машин дахин мөргөж дээрх иргэд автомашинтайгаа шатаж нас барсан байдаг.

Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр жилийн хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Харин нас барсан иргэдийн ар гэрийнхэн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв явагдаагүй гэж үзэж буй талааараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Талийгаачийн эгч Х.Алгирмаа “Долоон хүнээ цаг бусаар алдсан нь манай гэр бүлийнхэнд маш хүнд байна. Мөн энэ хэргийг шалгасан хуулийн байгууллагынханд итгэхгүй байгаа. Тухайн үед хэргийн газарт байсан гэрчүүдээс анх мэдүүлэг авсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож замын хажуу руу шахсан машины жолооч Цэцэгшагдарын үгээр үг хийж “Би гэмгүй” гэсэн үгээр энэ ноцтой хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тиймээс энэ хэргийн харьяаллыг Улаанбаатар хот руу шилжүүлэн дахин шалгаж, гэм буруутай хүмүүст үнэн зөвөөр хариуцлага тооцож өгөхийг шийдвэр гаргах хүмүүсээс хүсэж байна. Бүхэл бүтэн долоон хүний амь нас гэдэг өнөөдөр тоохгүй өнгөрөөх энгийн асуудал биш гэж бодож байна” гэлээ.

-НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН БУРУУ БОЛГООД ХЭРГИЙГ ХААЧИХЛАА-

Талийгаач эмэгтэйн ээж Ц.Бат-Өлзийтэй цөөн минут ярилцлаа.

-Хэргийн мөрдөн байцаалт шударга бус явагдсан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ хэргийн мөрдөн байцаалт явагдаж байхад биднийг хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэж маш удаан хүлээлгэсэн. Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж дуусаад, надад нэг цаас өгөөд гарын үсэг зур гэсэн. Түүнээс өөрөөр хэргийн материалтай энэ хугацаанд нэг ч удаа танилцуулж байгаагүй. Гэтэл хэргийг аймгийн прокурорын газарт шилжүүлсний дараа Ууганцэцэг гэдэг прокурор хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Хэрэг хаагдсаны дараа бид нар хавтаст хэрэгтэй танилцахад гол гол гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, зөвхөн Цэцэгшадар буюу хүүхдүүдийг эсрэг урсгал руу шахсан машины жолооч, нөгөө урсгалаар ирж байсан машины жолооч, зорчигч нарын мэдүүлгийг үндэслээд нас барсан хүмүүсийн буруу болгоод хаачихсан байна.

-Таны нэр дурдсан хүмүүсээс гадна хэдэн гэрч байсан юм бэ? Эдгээр гэрчүүд цагдаад мэдүүлэг өгөөгүй хэрэг үү?

-Хэргийг хөндлөнгөөс харж байсан гэрчүүд бий. Хөндлөнгийн гэрчүүд приус машин өөрийн урсгалаараа явж байтал 8558-УНУ дугаартай Ланд-100 маркийн машин эсрэг урсгал руу шахахад тормоз гишгээд улаан тоосгон байшингийн урдхан зогссон гэж хэлдэг. Ингээд зогссон байхад нь нөгөө талаас нь 0116-УНА Ланд-200 машин мөргөөд гал гарсан гэдэг.

-Эсрэг урсгал руу шахаж оруулсан гэх машины жолооч Цэцэгшагдарын эхнэр нөхрийгөө буруутган хашгирч байсан тухай хурал дээр дурдсан. Энэ талаар?

-Тийм. Миний охин осолд орчихоод манцуйтай хүүхдээ тэврээд аврал эрээд хашгирч байхад тэд нар нүүрээ буруулаад зугтсан байсан. Ослын дараа Цэцэгшагдарын эхнэр машинаасаа бууж ирээд “Чамайг хэрэггүй гэж байхад яаж байгаа юм бэ, чи хүн алчихлаа” гэж хашгирч байсан гэсэн. Тэгээд цаашаа хөдлөөд машинтайгаа суварга тойрчихоод явсан гэсэн. Гэмгүй хүмүүс ийм зүйл хийхгүй. Очоод туслах байсан. Гэтэл тэгээгүй цаашаа зугтаж гэмээ цайруулах гэж суварга тойрсон байгаа юм.

Харин мөрдөн байцаалтын явцад халуун зунаар даарсан учраас тэр өдөртөө эргээд Улаанбаатар орсон, хотод очоод гэртээ хариагүй эхнэрийнхээ хуурай ахынд очсон, хэзээ гэртээ хариснаа мэдэхгүй, санахгүй байна гэсэн байгаа юм.

-Хавтаст хэргийн материалд хэрэг гарсан өдрийн он, сарыг өөрчилсөн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Энэ хэрэг 2016 оны 8-р сарын 5-ны өдөр гарсан. Гэтэл хэргийг анх нээхдээ нэг жил ухраагаад 2015 оны 9-р сарын 29-ны өдөр гарсан гэж тэмдэглэсэн байсан. Харин Цэцэгшагдарыг хэрэг гарснаас нэг жилийн дараа буюу 2017 онд барьсан ч, мөн хавтаст хэрэгт тэмдэглэхдээ 2016 оны 8-р сарын 30-нд олсон гэж тэмдэглэсэн байна лээ. Хэрэг гарсан өдрийг өөрчлөх дүрэм гэж баймааргүй юм. Үүний учрыг олж шалгах байх гэж найдаж байгаа.

-Машин осолдсоны дараа ирж мөргөсөн Ланд-200 машинд замын цагдаагийн алба хаагчид зорчиж явсан байсан гэсэн? Энэ тухайд?

-Биднийг энэ хэргийг хууль бусаар хуйвалдаж шийдсэн гэж хардах үндэслэлүүдийн нэг бол энэ юм. Тухайн машиныг Баатарсүрэн гэдэг хүн жолоодож явсан. Энэ хүн өөрөө Замын цагдаагийн ажилтан. Дотор нь хамт явсан хүмүүс нь Өвөрхангай аймгийн замын цагдаагийн газрын ахлах зохицуулагч Энхболд, тэрний эхнэр мөн Өвөрхангай аймгийн замын цагдаагийн газрын ерөнхий нягтлан бодогч Анхчимэг гэдэг хүмүүс хамт явсан. Энэ хүмүүс эхний дүгнэлтээр 100-120 км цагийн хурдтай буюу хурд хэтрүүлэн явсан гэсэн боловч сүүлд хэвийн хурдтай явсан гэж өөрчлөгдсөн байсан. Энэ хүмүүс төрийн өмнөөс хувцас өмсөөд явж байгаа хүмүүс. Өөрсдөө хууль сахиулагч нар байж дүрмээ зөрчиж, зөрчсөний учраас манцуйтай хүүхэд хөхүүл эх амьдаараа шатаж нас барсан юм. Өнөөдөр би энэ хүмүүсээс амийг нь нэхмээр байна.

-Талийгаачийн нөхөр өнөөдөр ганцаараа амьд байгаа. Түүний сэтгэл санаа биеийн байдал ямар байгаа вэ?

-Ямар сайн байх вэ дээ. Эхнэр хүүхэд, ээж, эгчийгээ алдсан хүнд амьдрал хүнд байгаа.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(122.201.24.177) 2022 оны 02 сарын 09

MAN ene heregt yamar hamaatai yum bol? Shuugchidiig ardchilsan hulgaich Elbegdorj tomilson shdee. Odoo ter shuugchid ni hugatsaa ni BATTULGAAR SUNGAGDAAD YAVJ BGAA. Ardchilsan namiig songohgui gej hashgirval zov yum bishuu?

0  |  2
ТЭМЦЭГЧ(202.179.24.189) 2018 оны 09 сарын 09

МАН-ЫНХАН ЭВЛҮҮЛЭГ ЭСВЭЛ ХУУРАМЧ БИЧЛЭГ ГЭДЭГ АРГААРАА АРД ТҮМНЭЭР ИХ ТОГЛОЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ДАА.ЯДАЖ Л ШАХААГҮЙ ЮМ БОЛ ХАРСАН ДАРИУДАА ИРГЭНИЙХЭЭ ҮҮРГЭЭР ТУСЛАХ ХУУЛЬТАЙ БИЗ ДЭЭ.ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧ МАН-ЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.ДАХИН ХЭЗЭЭ Ч МАН-Д ИТГЭЖ САНАЛ ӨГӨХГҮЙ ДЭЭ.ТЭД САЙХАН АМЛАЧИХААД АРД НЬ САЛААВЧ ӨГДӨГ ӨӨДГҮЙ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН АВЛИГАЧ ДЭЭРЭМЧИН ДАРАНГУЙЛАГЧ АРД ОЛНЫГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ АЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД.ТА НАРЫН МӨХЛИЙГ ҮЗЭХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ.

0  |  0
irgen(2.247.245.56) 2018 оны 09 сарын 08

End tendgui kamer zoogoostoi bichleg uzeed shiiddeg bol iim bulhai bas l hezuu bolno do. Gehdee muu muuhai yum hiisen hun shiitgeliig ni ene nasandaa amsdag gedegt itgedeg.

0  |  0
сочин(66.181.161.101) 2018 оны 09 сарын 06

Хэрэг гарсан өдрийг бүхэл бүтэн 1жилээр ухрааж болох уу??13сарын өмнө алсан байнаш дээ.мөрдөн байцаагч .шүүгч.прокурор.бүгдээрээ тоондоо оо юмуу.авилгачид бололтой.100,200унадагзамын цагдаагийнхан ард иргэдийг үүнээс хойш торгож болохгүй.жолооч нар өөдөөс нь дунд хуруу.салаавчаа өгч байх хэрэгтэй.энэ алуурчидаа шиитгээгүй байж бусдыг торгож байдаг хэн бэ.100тай эхнэрийн үгийг хүн алчлаа гэсэн том баримт бн.бас тусламж үзүүоээгүй зугтаана гэдэг өөрөө хүн алсан буруутай том баталгаа гэж ойлгов.Замын цагдаагийн гахай шиг бүдүүнүүд авилга авч өгчээ.

0  |  0
Зочин(66.181.169.66) 2018 оны 09 сарын 06

Монгол мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс юу ч хийсэн хамаагүй, хууль тэдэнд үйлчилдэг болчоод байна. Хэдэн шүүгч, прокурорууд нь баяжаад яах болж байнаа.

0  |  0
Хүний амь(103.10.22.43) 2018 оны 09 сарын 04

Баян ядуу нь хамаагүй 7-н 7 монгол хүний амь үрэгдчихээд байхад хэрэгсэхгүй болгож байдаг увайгүй шүүх прокуроруудад улсын дээд шүүх яаж хандахыг л харах үлдлээ.

0  |  0
Unshigch(202.126.89.158) 2018 оны 09 сарын 01

Hunii ami nac hariytsaj uabj baij temtseldcen ni joloochiin mash byryy uildel

0  |  0
Уншигч (202.179.25.129) 2018 оны 09 сарын 01

Монголчууд аа, юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын даргаас нь огцруулж ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ -ЦЕГ-ын дарга БААТАРЖАВ гм- тэй нь зайлуулахгүй бол Монголд хууль хэрэгжихгүй нь ээ !!!

0  |  0
Дуракууд(202.9.43.114) 2018 оны 08 сарын 31

Буруутай хэрэгтнүүд болоод тэднийг хамгаалж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүх прокурор өмгөөлөгчдөд ийм зовлон хэзээ нэгэн цант ирэх болно шиытгэл амсах л болдог до цайрсан хулгайчууд вэ?????!!!!

0  |  0
Bi(46.253.188.129) 2018 оны 08 сарын 30

Ter 7 xunii suns ter buruutai etgeediig amraadgui baixoo.

0  |  0
Bi(46.253.188.129) 2022 оны 02 сарын 09

Ter 7 xunii suns ter buruutai etgeediig amraadgui baixoo.

1  |  0
ыбөхун:(139.5.216.61) 2018 оны 08 сарын 30

юугаа ч мэдэхгүй бид компьютерийн араас хэн нэгэнийг шууд буруутгаж болохгүй . прустай нь зөв том машинтай л бол буруу гэж хандаж болохгүй. цагдаагийн зүгээс ч гэсэн иймэрхүү хэргийг бол нээлттэй зурагтаар харуулчих хэрэгтэй байгаам л даа. Яг хэргийн газрын нотолгоог бичлэгээр үзүүлчих хэрэгтэй.

0  |  0
aldar(66.181.161.37) 2018 оны 08 сарын 30

ingej shuuh prokror tsagdaa gej yvaad amjiltand hurehgui . zugeer l huviaraa arag hemjee av. buruutai gesen huniig n l buudchih amiig amiar.

0  |  0
ganaa(64.119.21.160) 2018 оны 08 сарын 29

Yagaad shahuulaw yagaad hoorondoo temtseldeed bna joloochiin buruu bga l by gehdee huuliinhan arai bish ymaa hoorondoo uraldsanl ymnuud bdiishdee huduugiin zamd

0  |  0
ха ха(202.9.41.238) 2022 оны 02 сарын 09

Монгол хүн уг ийм байгаагүй. Үнэндээ зүгээр л адгуус болж. Ард түмнээс бүрдсэн тѳрт улс гэж яваад ч хэрэггүй болж дээ. Нийт ард түмний санал асуулгаар тѳрийг менежментийн шилдэг гадны багаар удирдуулцгаая

0  |  1
өмБЫ(66.181.184.105) 2018 оны 08 сарын 29

иргэний хөдөлгөөнйхөн жагсвал ямар вэ үнэхээршударга бус байна

0  |  0
bb(59.153.115.123) 2018 оны 08 сарын 29

Anhan shatnii tuslamj uzuuleh irgenii uurgee bieluuleegui ym bishuu.

0  |  0
Зочин(64.119.20.33) 2018 оны 08 сарын 29

ТӨР ЗАСАГ ШҮҮХ БҮГД ЯЛЗАРСАН ШИНЭ ТӨР ЗАСАГ ШҮҮХ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ШУДАРГА ШҮҮХ ЧУХАЛ БҮГД МӨНГӨНИЙ БООЛ БОЛСОН ТЭГЭЭД МӨНГӨӨ АВААД ЖҮЖИГ ТОГЛОДОГ ЦЭЦ АТГ ШҮҮХ ПРОКОУР ЛУЙВАРИЙН ШИНЖТЭЙ ЦАГДАА ЦАГИЙН НАЙЗ ДАНДАА МӨНГӨӨР ЯВДАГ ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ ! АР ГЭРИЙХЭНД ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛИЙ ЯСАА ЦАЙТАЛ ЯВААРАЙ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БНА ШҮҮ ШҮҮХ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЛАЛАРУУД БАЙДАГ ЮМ

0  |  0
Зочин(103.10.23.170) 2018 оны 08 сарын 29

Ланд100 ланд 200 гийн хүмүүс хуйвалдчихсан юм бишүү

0  |  0
cvb(66.181.160.39) 2018 оны 08 сарын 29

alimaa enhmaa gej prokopopuud nileen asuudaltai gej duuldaj bsan

0  |  0
Д.С(64.119.16.157) 2018 оны 08 сарын 29

Энэ хүмүүст туйлын хүнд байгаа. Дээрээс нь гийм хууль бус шийдвэр, ингэж дээрэлхүүлсэн байхад. Өмнөөс нь дургүй зэвүү 2 зэрэг хүрээд байна. Манай монголд хүчтэйн өмнө хүчгүй нь буруутан болох юм даа

0  |  0
zochin(64.119.16.35) 2018 оны 08 сарын 29

TAAMAG ONOHOOR HUN HEREG HIIDEG

0  |  0
Bataa(66.181.161.40) 2018 оны 08 сарын 29

Mongol oron huuli bus zuileer duursen shuuh avilgald idegdsen heleh ug alga daa

0  |  0
Hurelhuu(66.181.161.65) 2018 оны 08 сарын 29

Yamar ch l gesen shuugchid avilgad idegdsen ni unen

0  |  0
машлай(103.26.195.60) 2018 оны 08 сарын 29

бүх хэрэгт хохирогчийн зөв байдаг юм уу?

0  |  0
Зочин(202.180.220.172) 2018 оны 08 сарын 29

Дахин шалгуулах хэрэгтэй. Хэрэг гарахаар дандаа хохирогчийн буруу гээд дарчихаж болохгүй шүү дээ

0  |  0
зочин (66.181.191.216) 2022 оны 02 сарын 09

аль алины л буруу байгаа даа дахин шөлгуулах хэрэгтэй дээ

1  |  0
Top