Б.Баярсайханыг томилж болж байхад Д.Очирбатыг яагаад болохгүй гэж

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 29

Өнгөрөгч 2016 оны намар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах сунгаа явуулж, улмаар Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярсайхан нарыг нэгэн зэрэг томилж байсан билээ.

Гэтэл өнгөрөгч нэгдүгээр сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг “салбараа, алба хаагчдыг удирдлагаар ханган ажиллаагүй” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. Б.Баярсайханы хувьд Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг “үндэслэлгүй” хэмээн үзэж шүүхээр зарга үүсгэсэн учраас саяхан түүнийг эргүүлэн томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаснаар салбар яам жинхэнэ Төрийн нарийн бичгийн даргатай болж байна, үүнээс өмнө Түр орлон гүйцэтгэгчтэйгээр ажил үүргээ явуулж байв.

Тэгвэл өнөөдрийг хүртэл Төрийн нарийн бичгийн даргын Түр орлон гүйцэтгэгчтэй ажил үүргээ явуулж байгаа Эрүүл мэндийн яам ч Д.Очирбатыгаа эргүүлэн томилж “Орлон тоглогч”-оосоо салах цаг нь болжээ. Яагаад гэхээр Орлон гүйцэтгэгчдэд шууд шийдвэр гаргах, гарын үсэг зурах хууль зүйн үндэслэл байдаггүй аж. Тиймээс нийгмийн хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн яам Орлон гүйцэтгэгчтэйгээр ажиллаад байх нь зохисгүй.

Д.Очирбатын хувьд мэргэжлийн бөгөөд салбараа мэдэх туршлагатай нэгэн. Нөгөө талаар дүүргийн Засаг даргаас эхлээд, эрүүл мэндийн салбарт агентлаг газрын дарга, УИХ-ын гишүүнээр хүртэл ажиллаж байсан улстөрийн болон удирдах албан тушаалтны дадлага туршлагатай нэгэн юм. Тодорхой үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байсан, телевизийн хөтлөгч Б.Баярсайханыг эргүүлэн томилж болж байхад тодорхой үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн мэргэжлийн болон ажлын дадлага туршлагатай Д.Очирбатыг эргүүлэн томилоход болохгүй зүйл алга.

Дашрамд дурдахад Түр орлон гүйцэтгэгч нарт хууль дүрмээрээ шууд захиран зарцуулах, тушаал шийдвэр гаргах бүрэн эрх байхгүйн зэрэгцээ “түр орлон” гэх малгай дор ёстой л ажил үүргээ түр оромдож суудаг бичигдээгүй хуультай юм. Өнөөдрийн Засгийн газар ажил үүргийн хариуцлага, үр дүн тооцож ажиллах тухай удаа дараагийн захирамж тушаал гаргасан байдаг ч ийнхүү “Орлон тоглогчид”-тойгоо зууралдаад байвал шийдвэр гаргах түвшинд ажил урагшаа ахихгүй биз ээ.    

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
er(64.119.23.161) 2018 оны 08 сарын 30

Ochirbat hun muutai, judaggui,

0  |  0
amjilt(66.181.177.94) 2018 оны 08 сарын 29

Manai emnelegt mashun ugsun hun dee

0  |  0
Zochin (172.56.13.83) 2018 оны 08 сарын 29

Undsendee bol tekhnikkum tugssun Bayarsaikhan TNBD bolchih pod bhad yamar ch hund TNBD gedeg alba bolomjtoi yum Bn gej bodogdoj bn

0  |  0
Зочин(202.21.106.104) 2018 оны 08 сарын 29

Манай нам энэ хүнээсээ салаасай.

0  |  0
Иргэн(202.21.106.104) 2018 оны 08 сарын 29

Энэ Очирбат Чингэлтэйн амыг хашаалаад эзэмшчихсэн хөрөнгөтөн. Тэр хавьдаа л помешик төрхтэй. МАН энэ хүнээсээ салаасай.

0  |  0
зочин(202.179.24.54) 2018 оны 08 сарын 29

ЭНЭ ОЧИРБАТ ГЭГЧ ЭТГЭЭД ХАА ОЧСОН ГАЗРАА АЖИЛ УНАГААД БУЛАЙ БОЛЖ ЯВДАГ ЧАДВАРГҮЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ, САЯХАН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДАРГААР ОЧООД ТЭНД 3 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН НЬ ҮНЭН БИЗ ДЭЭ, ОДОО БАС ТӨРИЙН НАРИЙН РУУ САНААРХАЖ ЯВАА ЧАДВАРГҮЙ ЭТГЭЭД, ТӨРИЙН АЛБАНААС ХОЛ БАЙВАЛ ТААРНА.

0  |  0
Zochin(122.201.26.172) 2018 оны 08 сарын 29

Энэ Очирбат чинь улсын мөнгө идсэн гээ биздээ Үнэн үү

0  |  0
surne(202.9.41.26) 2018 оны 08 сарын 29

Chadwargyu hun ochirdat chingeltein zasag darga bhda boon pakt l bga biz de

0  |  0
nergyu(202.9.41.26) 2018 оны 08 сарын 29

Tenegt ochirdatar dutah u emch btla 1r emnelegt hun sla biz de emch bj emche hj uzsen u yu ch medehgyu n 1r emnelegin dargar ochod neg ih mundag hun boloh gd hun als biz de

0  |  0
suhee(66.181.160.20) 2018 оны 08 сарын 29

bayrsaihaniig oyutan baihad saihan husdag bj bilee umdag n teer door bolhoor araas n hiibel amar bj bilee kkk

0  |  0
Top