Монгол, Хятадын Гаалийнхан санал нэгдлээ

2018 оны 08 сарын 28

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дэд дарга Чэн Тао тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ.

ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэ Фэн нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан “Хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилтнуудыг сургах, хяналтын техник, тоног төхөөрөмж, албаны эрэлч нохойн чадавхийг бэхжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, галт зэсвэг, хатуу хог хаягдал, мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын гаалийн байгууллагуудын мэдээлэл солилцох холбоо баригч нарыг томилж, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хууль сахиулах арга хэмжээг тогтмолжуулахаар санал нэгдсэн байна.

Төлөөлөгчдийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б. Асралт 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр орны гаалийн байгууллагуудын хууль сахиулах салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, санамж бичгийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын зүгээс дээрх асуудалд чухал ач холбогдол өгч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

china onon

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.77) 2018 оны 08 сарын 28

dahin bolovsruulah uildver hatuu hogtoi temtsene

0  |  0
Top