МАН-ын Бага хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ээлжит II Бага хурал 10.00 цагт эхлэхээр товлогдсон байсан. Бага хуралд оролцох 300 төлөөлөгчөөс 52.8 хувийн ирц бүрдсэнээр хурал эхлээд байна. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ.    Бага хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшин удирдаж, орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажиллаж байгаа юм.  Энэ хурлаас 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх үү, Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ме(66.181.160.44) 2018 оны 08 сарын 07

Тэврэлдээд үнсэлдээд эв нэгдэл ура мандтугай гэж нийтээрээ хашгиралдаад алгаа хорстол ташаад хурал өндөрлөнө, их зүйл бүү хүлээ!

0  |  0
Иргэн(59.153.112.30) 2018 оны 08 сарын 06

МАН-аа ялуулсан гавъяатан М.Энхболд руугаа л бүү дайраасай?! Томидогдсон албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох нь зөвөө?!

0  |  0
Top