Б.Баярбаатар: Монгол Ардын нам бага хурлаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

2018 оны 08 сарын 03

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэж юуны талаар яригдсан тухай МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн нам жим болж өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн вэ?

- Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 22 гишүүн буюу 76 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Ардын Намын ээлжит II Бага хурлыг энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтож, хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан. Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтцийн дагуу Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл нарыг томиллоо.

Бага хурлаар Хэнтий аймгийн 42 тойргийн нөхөн сонгуулийн талаар яригдах уу?

- Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ хугацаа нь 8 дугаар сарын 7-ны өдрийн 24 цагаар тасалбар болно.  Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаанаар дээр хэлсэнчлэн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 1-рт Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох асуудал, 2-рт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг батлах гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(182.160.32.255) 2018 оны 08 сарын 06

Үнэн.Нам хүнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол ард түмэн намтай нь хахиуцлага тооцож чадна.Хүрэл сүх төмөр сүх болж чадахгүй бүр модон сүхч болж мэдэхнээ.Нөгөө гишүүн Баярсайхныг яаж хашраалаа түүниийгээч бол хийгээч эр хүний олон мэх бий дээ.

0  |  0
Иргэн(59.153.112.30) 2018 оны 08 сарын 03

У.Хүрэлслхэд л сайхан боломж гарч ирлээдээ?! УИХ-ын гишүүн болчоод намаа удирдаад сууж байвал зүгээрсэндээ?!

0  |  0
Чоно хүү(49.0.147.129) 2018 оны 08 сарын 03

Ялагдах нь тодорхой байхад үрэх мөнгө ихтэй л байна даа

0  |  0
МАН 60 тэрбумынхан(103.111.68.3) 2018 оны 08 сарын 03

60 тэрбумынхандаа хуулийн дагуу хариуцлага тооцохгүй бол ард түмэн танай намтай хариуцлага тооцно гэж мэд

0  |  0
Top