Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлах албан бичиг хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 26

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээжээ. Тус албан бичигт дурдахдаа “Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч,УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

Мөн  УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага, болзол журам болон түүний хүрээн дэх Улсын Их Хурлын даргын үүргийг хуулийн дээрх зохицуулалтуудад нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоох шийдэл нь хуульд нийцэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгоно гэж заасан. Үүний хүрээнд Ерөнхийлөгч төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч …улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан.

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна.

Саналыг судлан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өөрийн саналыг ирүүлэн, хуульд заасны дагуу ээлжит бус чуулганы хугацааг тохиролцож, товлон зарлана уу” хэмээсэн байна.

 

Б.АМИР

 

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.143.110.66) 2018 оны 07 сарын 31

Хийх ажлаа олж ядсан хөдөөгүүр тэнэсэн ёстой л яанадаа яана ерөнхийлөгчтэй яаж үлдсэн жилийг нь барнаа.

0  |  0
Zochin(27.123.212.140) 2018 оны 07 сарын 30

et n yachich chadshgui gedeg n haragdaad ehellee dee

0  |  0
зочин(64.119.18.20) 2018 оны 07 сарын 29

tetgeveree nemj huuhdiin mongoo huuhed burtee ogmoor baina

0  |  0
zochin(64.119.18.20) 2018 оны 07 сарын 29

ahmaduudiin tetgeveriig nemj ogmoor bna, MAN ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulj ogno gesen amlaltaa bieluulmeer bna, tetgeveriin dood hemjee hed bolj bga yum bol, tsalingiin dood hemjeeg 300 bolgono geed bicheed bhiin

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.24.61) 2018 оны 07 сарын 28

ВАШИНГТОН БЭЭЖИНГ БӨМБӨГӨДӨЖ ЯЛАХАД НЬ ЖЕНКОД 49 ХОНОГ ӨГЛӨӨ!

0  |  0
Зочин(66.181.176.189) 2018 оны 07 сарын 28

Эв нэгдлийг хагалан бутаргагч eрөнхийлөгчтэй болсноос хойш монгол амар заяа үзэхгүй нь ээ. Манай хүний уриа тараана.. хална.. солино

0  |  0
zochin(43.242.243.174) 2018 оны 07 сарын 27

M.Enhbold..yagaad,eeljit.bus.chuulgan.zarlahgui.bnaa.yunaas.aigaad.bnaa.ingej.huuli.zurchuud.bval.ogtsrohoos.uur.zam.bhgui.biz.dee

0  |  0
.zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 27

avilgal.bol.uls.orny.hugliig.gatsaadag.tul.ATGyn.gazryn.dargyg.yaraltai.solih.heregtei

0  |  0
zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 27

ATGyn.dargyg.ogtsruulah.ni.uls.orny.hoishluulashgui.asuudal.mun..Ene.hun.avilgalchdyg.hamgaalj.avilgyn.asuudlyg.budegruulj.bgaa.gemt.hereg.mun.

0  |  0
ж(202.9.44.66) 2018 оны 07 сарын 27

за одоо яахуу?

0  |  0
Иргэн(66.181.181.148) 2018 оны 07 сарын 27

1. Ээлжит бусыг чуулж болно гэсэн болохоос заавал чуулах ёстой гэж хуульд заагаагүй байна 2. АТГ-н даргыг огцруулах нь улс орны хойшлуулшгүй асуудал мөн үү?!?!

0  |  0
Зочин(66.181.160.92) 2018 оны 07 сарын 27

Энх60гал, Энх60лд нар гарах гарцгүй болжээ.

0  |  0
Намхан мангак(202.9.42.10) 2018 оны 07 сарын 26

Явж явж энэ сармагчин царайт элбэг хүзүүгүйгээс дор бж болох шүү. Ядаж элбэгийг олон улс боловсролоор нь дэмжиж асем нтр иыг зохиосон монголд. Энийг зайлуул олрн улс хүн ч гэж тоохгүй бга сурагтай тэд мафиа гаас эмээнэ аргагүй ккк

0  |  0
zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 26

Ih.hurlyn.darga.hun.huuliig.chandlan.bieluuleh.uuregteiherev.huuliig.zurchvul.ogtsorohoos.uur.garts.baihguie

0  |  0
Зочин(103.212.119.194) 2018 оны 07 сарын 26

Дэмжиж байна. Хууль ёсны шаардлага байна.

0  |  0
Зочин(176.143.110.66) 2018 оны 07 сарын 26

Энэ нэг богино ухаантай ерөнхийлөгчид өөр хийх ажил харагдахгүйл байгаа юмуу даа. Ухаан нь хүрдэгсэн бол уул уурхай байгалийн гамшиг монголоор дүүрчихсэн хужаа ажилгүйдэл өр зээл гээд л амлаад байсан ажиллууд нь нэг нь ч хөдлөөгүй байж байдаг ёстой л Элбэгдоржийн хойд дүр л гэж ийм байдаг байхдаа.

0  |  0
Top