УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Японы гамшигт өртсөн иргэдэд туслахаа илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 14

Энэ сарын 8-10 ны өдрүүдэд Япон улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын баруун хэсэгт үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод байгаа юм. Гамшгийн улмаас 200 орчим хүн амь насаа алдаж, 30 орчим хүн сураггүй алга болсон байна. Тиймээс УИХ ын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр орой Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзжээ.

Тэрээр Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувиар тус улсад болсон гамшигт үзэгдлийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр Япон улсад туслах асуудлаар Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлжээ. Мөн уг асуудлаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна. 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАЙН(202.55.191.205) 2018 оны 07 сарын 16

Хачиг Луузан [ 103.57.93.37 ] | Бямба, 05:10 минутанд Хурдан ажил хэрэг болгоод туслаарай.Энэ улс монголын хамгийн том донор орон....1939 ОН..........1945 ОНЫГ БАС БОДООРОЙ ....

0  |  0
зочин(122.201.21.245) 2018 оны 07 сарын 16

Ногоон нуур орчмын гудмаар яваад үздэг болоосой

0  |  0
Өрөө төлөх нь (103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Долгорсүэргийнхэн Өвөрхангайн хужирт сумынхаа нутгаас л өгдөө. Бидэнд баян улсын иргэдэд илүүчлэх юм тааруухан л даа. Тэгээд ч тэднээс авсан юм байхгүй. Өглөгтэй хүн байвал энэ хэцүү үед нь ухамсараар л өгөх хэрэгтэй

0  |  0
Tur (95.223.44.212) 2018 оны 07 сарын 15

Uguud baih munggvi uls shv manaih bga zvileeree tuslay heden ger maliin mahaaraa tuslamj ug

0  |  0
Хачиг Луузан(103.57.93.37) 2018 оны 07 сарын 14

Хурдан ажил хэрэг болгоод туслаарай.Энэ улс монголын хамгийн том донор орон.

0  |  0
Top