ШУУД: Их Британийн ханхүү Харригийн хуримын ёслол эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 20

 Их Британийн ханхүү Харри, Канадын жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол эхэлж байна. Тэдний хуримыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цугларч, Лондон хот хөл хөдөлгөөнөөр дүүрэн байгаа юм. Хуримын ёслолд Их Британийн өндөр албан тушаалтнууд, алдартнууд зэрэг нийт 600 гаруй зочин уригдсан талаар Кенсингтоны ордоноос мэдээлжээ.

Сүйт бүсгүйн хуримын бөгжийг Уэльсийн алтаар хийсэн бол ханхүү Харригийн бөгжийг цагаан алтаар хийжээ. Харригийн ах, ханхүү Уильям бэст мен буюу бөгж хадгалагч нь байх аж.

Баруун Лондонгийн Уиндсор цамхагт болж байгаа хуримын ёслолын төгсгөлд 200 орчим зочин Флогморын ордонд Харригийн аав Чарльзийн зохион байгуулах сэнтийд залах ёслолд оролцоно.

Сүйт бүсгүй Меган Марклыг хуримын ордон руу ханхүү Уильямын гурван настай охин Шарлотта болон ханхүү Харригийн загалмайлсан хатан хааны гэр бүлийн дотны найзуудынх нь хүүхдүүд дагуулан орох аж.

2018 оны онцлох үйл явдлуудын нэг болсон Их Британийн ханхүү Харригийн хуримын ёслолын шууд дамжуулалтыг доорх видеоноос хүлээн авч үзээрэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayr hurgey kkk(66.181.161.108) 2018 оны 05 сарын 19

Hamag l aldartnuud ni irj. Gaihaltai.

0  |  0
Top