АНУ-ын хоёр сургуульд буудалцаан болж, 10 гаруй хүүхдийн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 19

 АНУ-д өчигдөр хоёр ч мужийн дунд сургууль руу зэвсэгтэй этгээдүүд халдсан хэрэг гарчээ. Техас мужийн Санта Фе хотын сургууль дээр гал нээсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 10 болсон байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Жоржиа мужийн сургуульд буудалцаан болж, нэг хүн амиа алджээ. “WSB-TV” цагдаагийн байгууллагын мэдээлэл дээр үндэслэн дамжуулахдаа “Буудалцаан Маунт-Зайон сургуулийн автомашины зогсоолд болсон” гэсэн байна.

Техасын сургуульд болсон буудалцаанаар амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж.

Цагдаагийнхан хоёр сурагчийг дээрх хэрэгт сэжиглэн баривчилжээ. АНУ-ын сургуулиудад галт зэвсэг бүхий халдлага гарч байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт “Сайн сургаж бэлтгэсэн багш, хамгаалагч нар хэрэгтэй байна. Багш нар зэвсэгтэй явах хэрэгтэй. Тэгж байж л сургууль дээр халдлага болохоос хамгаалж чадна. Тэд нууц зэвсэгтэй байх ёстой” гэсэн юм.

АНУ-д гардаг буу зэвсэгтэй холбоотой хэргүүдийн 98 хувь нь галт зэвсэг авч явахыг хориглосон газруудад болдог аж. “Энэ сургууль бол зэвсэггүй газар” гэсэн бичиг нь гэмт этгээдүүдэд таатай санагдаж, халдлага хийж байна гэж Доналд Трамп үзэж буй.

В школе американского штата Техас произошла стрельба

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(182.160.36.183) 2018 оны 05 сарын 21

eooe zevsegtei bhiig zuvshuurluu geed ulam l ih allaga,haldlaga garch bgaag ene amerikuud medehgui bgam bhda,huchirhiilel huchirhiilliig l turuuldeg gej meddeggui um bh da,usan teneguud,tegeed dandaa surguuld shuu yamar sonin huhhdiig uzen yaddag uls ve aaaaan????

0  |  0
mongol(27.123.214.118) 2018 оны 05 сарын 19

Amerik ardcilal gedeg ene.

0  |  0
t(182.160.36.178) 2018 оны 05 сарын 19

Tsagdaagaas busad buh humuust buu zevseg hereglehiig horigloh heregtei sh d.

0  |  0
Top