Пуужин устгах гэрээг зөрчсөн гэж ОХУ-ыг буруутгав

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ыг дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээг зөрчсөн гэж буруутгажээ. Үүнтэй холбоотойгоор Оросын эсрэг авах хориг арга хэмжээний санал боловсруулах үүрэг өгсөн талаар Цагаан ордоноос мэдээлсэн байна. Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод дээрх үүргийг өгчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нь Батлан хамгаалах яам, Сангийн яам, Худалдааны яам болон Үндэсний тагнуулын газрын дарга нартайгаа хамтран ажиллаж, Ерөнхийлөгчийнхөө өгсөн даалгаврыг биелүүлэх аж.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв 1987 онд гарын үсэг зурж байжээ.

Тэгвэл АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Доналд Трампаас дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчсөн ОХУ-ын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө бүхий илтгэл бэлтгэхийг шаардсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top