Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдэхэд тусламж хүсэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

 Өмнөд Солонгос, Япон болон Хятадын Ерөнхийлөгч нар өнөө өглөө Токио хотод уулзлаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар саяхан болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг дүгнэн ярилцжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Хойд Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь бүрэн татгалзуулах боломж бидэнд байна. Энэ асуудлаар дорвитой үйлдэл хийхийг Ким Жон Унаас шаардах хэрэгтэй. Үүний тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Гурван талын дээд хэмжээний уулзалтын үеэр олон арван жилийн өмнө Хойд Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг дэлхийн бусад улс орноос хүссэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойг болон Зүүн хойд Азид энх тайван тогтооход Япон болон Хятадын дэмжлэг маш чухал байгааг хэлжээ. Гурван улсын удирдагч мөн эдийн засгийн салбарт хамтран ажиллах арга замуудыг хэлэлцэх аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top