Трамп, Ким нарын уулзалт 3-4 долоо хоногийн дараа болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар 3-4 долоо хоногийн дараа уулзах гэнэ. Энэ талаар Доналд Трамп өөрөө ам нээжээ. Тэдний уулзалтын өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчлах юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Ван И энэ сарын 2-3-ны өдрүүдэд Пхеньянд айлчлах аж.

Өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын удирдагч нарын түүхэн дээд хэмжээний уулзалтыг дэлхий дахин өндрөөр үнэлж буй. Зарим шинжээч, ажиглагчийн дүгнэлтээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хойд Солонгосын асуудал дээр барьсан тактик үр дүнгээ өгсөн гэгдэж байна.

Доналд Трамп, Ким Жон Ун нар хаана уулзах нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа билээ. Тэдний уулзалтад тохиромжтой газруудаар нэрлэгдээд байсан улсуудаас Монгол Улс, Сингапур хоёр тунаж үлдээд байгаа гэхэд болно. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Ун, Доналд Трамп нар дээрх хоёр улсын аль нэгэнд уулзаж, хөтлөлцөн алхана гэж бичиж буй. Манай улс Хойд Солонгос, АНУ хоёртой аль алинтай нь сайн харилцаатай. Үүнээс гадна ажиглагчдын дүгнэж буй бас нэг давуу тал нь Хойд Солонгосоос Монгол Улс руу ирэхэд ойрхон. БНАСАУ-аас Сингапур ороход 4700 км зам туулах бол Монгол Улс руу 2034 км зайтай. Түүнчлэн Ким Жон Уны хөлөглөдөг Оросын “Ил-72” онгоцыг хуулбарлан эх орондоо үйлдвэрлэсэн хөлөг нь 5000 км нисээд шатахуунаар цэнэглэх нормтой. Үүнээс үзэхэд Хойд Солонгосоос Монгол руу эх орноосоо цэнэглэсэн шатахуунаар ирээд буцах нь Ким Жон Уны хувьд эдийн засгийн хэмнэлттэй юм.

Ямартай ч дайсагнаж, нэгэн рүүгээ пуужин харвахдаа тулаад байсан АНУ болон Хойд Солонгосын удирдагч нар 3-4 долоо хоногийн дараа уулзах нь тодорхой болоод байна. Хятадад айлчлахдаа хуягласан галт тэргээр нууцхан очоод буцсан Ким Жон Ун удахгүй Сингапурт юмуу манай улсад хөл тавих нь ээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(99.203.81.240) 2018 оны 05 сарын 02

Benzinee hemnehiin tuld Mongoliig songoh yum baihaa.

0  |  0
иргэн(202.179.27.63) 2018 оны 05 сарын 01

Монголд болбол ахиад нөгөө цариа муутай ард иргэнээ хөдөө хөөх юм байна л даа.Ууланч хэдэн хоног зүгээр л юм байна лээ

0  |  0
mongol(27.123.214.106) 2018 оны 04 сарын 30

Hahaha. Mongolc geh shig. Kimiig guitseh u.turc baihgui. Ehleed muuntei uulzaj zamaa zasaad ceju arald tramptai uulzana.

0  |  0
Top